Эрээнээс их хэмжээгээр авсан дууриамал бараагаа Хятадын гаалийн байгууллагад хураалгах тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болжээ. Ялангуяа “Adidas”, “Nike”, “Jordan” брэндийн бүтээгдэхүүнийг Эрээний “Вэньжоу” захаас авсан монгол иргэд багагүй хохирч байгаа талаар Гадаад хэргийн яамны Консулын газар мэдээллээ.
“БНХАУ-ын Гаалийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа, бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” хэмээн заасанчлан брэндийн тэмдэг, шошго бүхий хуурамч бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх гэж оролдвол тус улсын гааль, хяналтын байгууллагууд хураан авах эрхтэй байдаг аж.
Тиймээс урд хөршөөс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвхөн албан ёсны борлуулах эрх бүхий дэлгүүр, худалдааны газрыг сонгохыг зөвлөж байна. Түүгээр барахгүй бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтаа хадгалах нь зүйтэй гэв.