Латин Америкт Фидель Кастро, Че Геварагийн дараа орох нэрд гарсан коммунист, Чилийн Коммунист намын тэргүүн асан Луис Корвалан 93 настайдаа таалал төгсчээ. Тэрбээр насан өөд болох хүртлээ улс орныхоо нийгмийн амьдралд оролцохыг хичээж байсан аж.
Луис Корваланы нас барсан талаар дэлхийн мэдээллийн хэрэгслүүд толгой дараалан мэдээллээ. Чилийн коммунистууд 1973 оны есдүгээр сард генерал Аугусто Пиночетийн удирдсан цэргийн эргэлтээр эрх мэдлээ алдсан Сальвадор Альендегийн социалист Засгийн газартай хамтран ажиллаж байсан. 1958 оноос коммунист намыг тэргүүлсэн Корвалан хунтад баривчлагдаж, 1976 онд Зөвлөлтийн тэрс үзэлт Владимир Буковскийгээр сольж авсан билээ. Латин Америкийн зүүний хүчнийхэн хэдий гээр үзэл бодлын хувьд бага сага ялгаатай ч гэсэн далай гаталган экспортолсон хувьсгалыг удирдахыг оролдож байсан ЗХУ-тай ямар нэг байдлаар ойртон түншилж байсан билээ.
1983 онд Корвалан ЗХУаас Чилид нууцаар эргэн очсон. Дэлхий дахины нөхцөл байдал өөрчлөгдөж, Пиночет ч эрх мэдлээ алдчихаад байсан 1989 онд Корвалан Коммунист намын даргын албаа ч мөн орхисон юм. Тухайн цаг үеийн үйл явдал хийгээд Луис Корвалан хувь хүний хувьд хэн байсан талаар Латин Америкийн институтийн эрдэм шинжилгээний ажилтан Эмиль Дабагянтай хийсэн ярилцлагыг “Эрх чө лөө радио” станц олны сонорт хүргэжээ. Луис Корваланы таалал төгссө- нийг дэлхий дахинаа өргөн мэдээлэхийн учир юунд байна вэ? Дараах ярилцлагад анхаарал хандуулна уу.
-Тухайн цаг үед Латин Америк даяар зүүний хөдөлг өөн газар авч байсан. Үүнд Чилийн Коммунист нам гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Энэ нам ортодоксоль нам байсан уу?
-Үгүй. Энэ нам Сальвадор Альендегийн тэргүүлсэн социалистуудтай холбоо тогтоож, социализм байгуулахыг эрмэлзэж байв. Гэхдээ тэд “Прагийн хавар”- ыг нухчин дарсны дараа засгийн эрхэнд гарсныг тэмдэглэвэл зохино. Социалист, коммунист намын аль алинд нь Засгийн газрыг үндсэн өөрчлөлтийн зүгт түлхэж байсан радикал жигүүр байсан. Энэ нь эцсийн дүндээ Засгийн газар бүтэлгүйтэхийн шалтгаан болж, ажил хаялт байнга болж, улмаар төрийн эргэлт гарах хөрс шороог бүрдүүлж өгсөн юм. Корвалан баривчлагдаж, Сальвадор Альенде амиа хорлосон. Корвалан “Даусан” аралд хоригдсоны дараа ЗХУ түүнийг суллаж, Зөвлөлтийн тэрс үзэлтнээр сольж авах санал дэвшүүлсэн.
-Луис Корвалан ясны коммунист байсан. Тэр Москва, олон улсын коммунист нам, тэр дундаа Латин Америкийн коммунист намуудыг санхүүжүүлж байсан ЗХУКН-ын ухамсартай түнш байсан юм биш үү? Эсвэл 70-аад оны үеийн үйл явдлын золиос болсон нэгэн үү?
- ЗХУ тэгэхэд Ардын нэгдлийн засгийн газарт туслахыг хүссэн мэргэжилтний “десант”-ыг Чилид буулгасан. Тэдэнтэй кубачууд ч зэрэгцэн ажиллаж байсан юм. Ардын нэгдлийн засгийн газарт тал бүрээс дарамт шахалт ирж байв. Кубатай найзалж, нөхөрлөж байсан. Харин ЗХУ-тай тодорхой зүйл дээр зөрчилдөж байв. Энэ утгаар нь Корваланыг барьцаанд орсон хүн гэж хэлж болно.
-Корвалан чинь Латин Америк дахь коммунист хөдөлгөөний томоохон онолч байсан юм биш үү?
-Онолч байгаагүй. Зүгээр л нэрд гарсан зүтгэлтэн байсан юм.
-Чили улс саяхныхаа улс төрийн эмгэнэлт түүхээс ямар нэг сургамж авсан болов уу, Та юу гэж бодож байна вэ?
-Маш том дүгнэлт байсан. 1973 онд социалистууд болон христосын ардчилсан хүчнийхэн тал тал тийшээ харж, гудамжинд хориг саад байгуулж эхэлсэн нь Пиночетийг засгийн эрхэнд гарахад тусалсан. Гэвч тэд дараа нь үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, холбоо байгуулсан. Энэ нь дарангуйлллаас ардчилалд шилжих үндсийг бүрдүүлсэн. Зүүний хийгээд барууны радика луудын гол сургамж бол ардчилсан улс байгуулах замаа олох боломж олгосон юм.
-Луис Корвалан хэдэн жил улс төрийн дайсандаа даруулж байх хувь тавилантай байсан гэж ярьдаг. Чилийн дарангуйлагч асан Пиночет Угарте хэдэн жилийн өмнө өөд болсон. Испани, Их Британи, Чилийн эрх баригчид түүний хэргийг шүүх гэж оролдсон. Гэтэл Орост чимээгүй л байсан. Түүгээр ч барахгүй хатуу гар, Пиночетийн загвар, тогтвортой эдийн засаг энэ бүхнийг Орост яагаад авч хэрэглэж болохгүй гэж гэсэн яриа сүүлийн үед гарах болсон. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Пиночет “Чикагогийн хөвг үүд”-ийн өв залгамжлагчдын тусламжид дулдуйдаж, тэдний гарт эдийн засгийн өөрчлөлтийг өгсөн. Тэгээд ч Чили улс эдийн засгийн тогтвортой байдлын замаар хүчтэй урагшилсан. Гэвч энэ нь асар их өр төлөөстэй байсан. Уг нь өөр зам эрж хайх ёстой байсан юм.
Б.БУЯНЦОГ