
Дэлхийн хамгийн том ачааны усан онгоцыг "OOCLA Hong Kong" гэдэг. Уг онгоцыг 2015 оны гуравдугаар сарын 31-нд Өмнөд Солонгосын Самсунг компанийн охин компани болох "Samsung Heavy Industries" -ийн угсралтаар бүтээсэн. Нийт урт нь 400 метр хүрэх бөгөөд энэ үзүүлэлтээр Лондон хотын хамгийн өндөр барилга болох "The Shard"-аас бараг 100 метрээр илүү өндөр юм.
Уг ачааны усан онгоц нийт 210,890 тонн ачаа даах чадвартай. Түүнчлэн 21 мянган 20 фүт буюу зургаан метрийн урт контейнерийг зөөх боломжтой аж.
Ази, Европын хооронд ачаа зөөх "даалгавартай" уг усан онгоц өргөн нь 58.8 метр гэнэ. Энэ нь ойролцоогоор зургаан давхар барилгатай тэнцдэг юм.
Лондон хотын хамгийн өндөр барилгуудтай харьцуулсан нь. Өдгөө Лондонд 95 давхар "The Shard" барилга хамгийн өндөрт тооцогддог. Лондоны төдийгүй буурал тивдээ дөрөвдүгээрт жагсдаг энэ барилга 309.6 метр өндөр юм.