
ОХУ-ын Төрийн Думын гишүүн Витали Милонов насанд хүрэгчдийн вэб сайтуудад хязгаарлалт хийх саналтай байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр порно сайтуудад насны хязгаар заасан шинэ систем нэвтрүүлэхийг Харилцаа холбооны яамд үүрэгдлээ. Түүнчлэн үнэ төлбөргүй үзэх боломжтой порно сайтуудыг хаахыг санал болгосон байна. Түүний үзэж буйгаар одоо мөрдөж буй хуулийн заалт хүчтэй бус, насанд хүрээгүй хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж болохыг анхааруулжээ.
Ноён Милонов 1990 оны эхэн үеэс улс төрийн замналаа эхлүүлсэн нэгэн. Гэхдээ уламжлал бус сексийн чиг баримжааг хориглох, ялангуяа ижил хүйстний эсрэг бодлого явуулж, тэдний эсрэг байдгаараа алдартай юм.
Хэрвээ Милонов порно сайтуудтай хийж буй "дайн"-д ялалт байгуулвал ингээд зогсохгүй цаашлаад ижил хүйстнүүд, сексийн гаж буруу зуршилтай хүмүүстэй тэмцэх бололтой.