Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг хагас коксын “агуулах” болгож царцаах замыг засжээ
“Хятадаас 226 тэрбум төгрөгөөр ганцхан өвөл хэрэглэх түлш худалдан авч байхаар хагас коксын үйлдвэр барьсан нь дээргүй юү” гэх байр суурийг цөөнгүй хүн илэрхийлж байна. Инженер, технологийн салбарт ойр гэгдэх УИХ-ын нэр бүхий гишүүд ч ингэж ярьж буй. Мөн “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрийн нөөц, хүчин чадалд тулгуурлаад шинэ төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтойг ч сануулах, зөвлөх хүн олон. Биднийг ийн буруу, зөвийг хэлэлцэж, элдэв санал, шүүмжлэл дэвшүүлэх зуурт хагас коксын үйлдвэр байгуулах ажлыг холбогдох байгууллагууд хэдийн эхлүүлжээ.
2025-07-08
ОБЕГ: Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна.
Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байна.
Иймд баяр, амралтын өдрүүдэд аялж, зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдийг сонор, сэрэмжтэй байж, тухайн газар орныхоо онцлогийг судалж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
2025-07-07
Мэйрэн Дорж
Богд хаант Монгол Улсын хошууны мэйрэн, Богд хаанд зөвлөх эрх бүхий Улсын Доод хурлын гишүүн, Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны түшмэл, Монгол Ардын Засгийн газрын улс орныхоо алтан сан хөмрөгийг бүрдүүлэх комиссын дарга, Эдийн засгийн үндсэн бодлого боловсруулах комиссын гишүүн, МАН-ын Төв хорооны гишүүн, Сангийн явдлын яамны тэргүүн сайд, зөвлөх, Монгол банкны үүсгэн байгуулагч, Банкны хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга, Хоршоодын ерөнхий хорооны дарга, гишүүн, Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн зэрэг монгол төрийн ийм өндөр албан тушаалууд хашиж байсан эрхэм хүмүн бол олноо Мэйрэн бөгөөд сайд хэмээн алдаршсан Бунибазарын Дорж абугай билээ.
2025-07-07
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс 4 оролцогч саналаа ирүүлсэн билээ.
2025-07-07
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцалжээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн, 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.
2025-07-07
Занабазарын ховор үзмэрүүдийг дэлгэв
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан “БатОршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт дэлгэлээ. Эл үзэсгэлэнг Богд хааны ордон музейнхэн, уран бүтээлч, өв соёл судлаач С.Чулуунбаатартай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог хэмээв. Үүнд монгол төрийн Бат-Оршил өргөх ёслол, даншиг наадмын түүхийг өгүүлэх үзмэрүүд, Богд хааны сэнтий, дэнгав, таван хандны хувцас, мөнгөн Аюуш бурхан, суварга, мөнгөн бумба тэргүүтэй бүтээлүүдийг нэг дор дэлгэжээ.
2025-07-07
И.Цэлмүүн “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртэв
Дэлхийн шатрын холбоо 100 жилийн ойн хүрээнд бага насны буюу 8, 10, 12 хүртэлх насныхны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг өнгөрсөн жилээс санаачлан зохион байгуулах болсон. Өсвөр үеийн тамирчдын чансаа өндөр, шигшээ тэмцээнийг зохион байгуулах болсон нь шинээр төрөн гарч буй ур чадвартай тоглогчдод туршлага солилцох, амжилтаа ахиулах боломжийг олгож буй. Эл тэмцээнд олон улс, тив, дэлхийн шилдэг тамирчид зохих шалгуур, квотоор оролцох эрхтэй байдгаараа онцлог юм.
2025-07-07
Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2025-07-07
Г.Лундаа Астанагийн дэвжээнд аваргын төлөө тулалдана
Казахстан улсад зохион байгуулж буй сонирхогчдын боксын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү нарын удирдлагад 30 орны 400 гаруй тамирчинтай орол¬цож байна. Жилд дөрвөн удаа болдог тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Г.Лундаа хүрэл медалийн төлөөх тулаанд Киргизийн тамирчин Мирзохид Имамназаровтай таарсан.
2025-07-07
Монгол, Японы найрамдлын концерт боллоо
“Монголд эгшиглэх Өрнө, Дорнын хослол” концерт өнгөрөгч бямба гарагт боллоо. Тодруулбал, Японы Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгээс хоёр орны найрамдалт харилцаа, соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Японы төгөлдөр хуурч Канно Жүн, шанз хөгжимчин Токивазү Можибэй нарын хамтарсан эл тоглолтыг үзэгчдэд хүргэсэн аж. Хамтран зохион байгуулагчаар УИХ дахь Монгол, Японы парламентын бүлэг, Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, дэмжигч байгууллагаар МУИС ажиллажээ.
2025-07-07
Хуудуутай баримтаар төсвөөс мөнгө авсан захиралд торгох ял шийтгэлээ
Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд авто зам барьсан “Пи си эф” ХХК-ийн удирдлага Зам, тээврийн яамны харьяа “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-т хуудуутай тайлан хүргүүлж, төсвөөс их хэмжээний мөнгө авсан хэрэгт холбогджээ. Тус компани 2021 онд эл сумд зам барьж, арванхоёрдугаар сард нь гүйцэтгэлийн тайлангаа “Зам, тээврийн хөгжлийн төв”-д хүргүүлсэн аж. Энэ үедээ хийж гүйцэтгээгүй ажлаа хийсэн мэтээр баримт бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг нь уг ТӨҮГ-ын Барилга угсралтын хэлтсийн хяналтын инженер Л.Лувсансугар хянан баталгаажуулснаар “Пи си эф” ХХК-д төсвөөс 90.8 сая төгрөг шилжүүлсэн байна.
2025-07-07