Агаарын бохирдлыг шийдэх боломжоо алдсаар байх уу
Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, эрчим хүч, цахилгааны эх үүсвэрийнхээ дийлэнхийг нүүрснээс хангадаг тул ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээгээр олон улсад дээгүүрт жагсдаг. Хатуу түлшний хэрэглээг халах, үгүй ядаж бууруулах, агаарын бохирдлыг багасгахын тулд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үлэмж хөрөнгө зарцуулсан ч үр дүнд хүрэлгүй өдий хүрлээ. Тэгвэл нүүрсний давхаргын метан хийгээрэрчим хүч, дулаан үйлдвэрлэх төдийгүй ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бий. Нүүрсний нөөц арвинтай бүсэд давхаргын метан хий ихээр үүсдэг бөгөөд нүүрсийголборлох явцад ямар нэгэн хэмжээгээр дэгдэн хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Нөгөөтээгүүр, түлш, эрчим хүчний үнэт түүхий эд үргүй хаягдаж буй юм.
2023-08-25
Грек улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа
Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь грек юм. Бүгд найрамдах Грек улсын дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийлээ.
2023-08-24
Тонн зэсийн үнэ 8330 ам.долларт хүрэв
Лондон дахь “Amalgamated metal trading” компанийн Судалгааны газрын дарга Дэн Смит “Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын зэсийн эрэлтийн үзүүлэлтийг харгалзан зах зээлийн нөхцөл байдлыг дахин үнэлж байгаа болов уу” хэмээн өгүүлжээ. Өчигдрийн байдлаар тонн зэсийн ханш 1.1 хувиар өсөн 8330 “ногоон”-д хүрсэн юм. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ нэг хувиар дээшилснээр тонн нь 8360 ам.доллартой тэнцлээ. Ташрамд дурдахад, манай улс энэ онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өдгөө 967 орчим мянган тонныг экспортлоод буй билээ.
2023-08-24
Чингис хаан боомтын зөвлөл хуралдлаа
"Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод Цахим гарц, E-gate ашиглалтад орсонтой холбогдуулан хилийн цэргийн 0218 дугаар анги Чингис хаан боомтын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.
2023-08-16
АИ-92 бензиний 40 хоногийн нөөцтэй байжээ
Энэ хугацаанд эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.7 их наяд төгрөг болж, 2022 оны мөн үеийнхээс 1.92 их наядаар (2.1 дахин) нэмэгджээ. Үүнийг салбараар нь ангилбал уул уурхай, олборлох 3.51 их наяд (31.8 хувь), газрын тос 143.7 (1.3), тусгай зөвшөөрлийн төлбөр 15.8 (0.1), бусад орлого 28.6 тэрбум төгрөгийг нь (0.3) эзэлсэн аж.
2023-08-16
Газрын тосны эрэлт өснө гэж таамаглав
Тэгвэл энэ сард дээрх тоо үүнээс ч нэмэгдэх төлөвтэй төдийгүй томоохон экспортлогч Саудын Араб, ОХУ-ын нийлүүлэлт багасаж болзошгүй гэнэ. Түүнчлэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас (ОПЕК) энэ оны хоёрдугаар хагаст “хар алт”-ны ханш буурахгүй хэмээн төсөөлж байгаагаа мэдэгдсэн юм.
2023-08-14
“Хар цэг”-үүд бороонд угаагдаж, улам сүйджээ
Замын компаниуд төсөвтөө баригдаад нүд хуурсан төдий ажил хийгээд өнгөрөхийг ч үгүйсгэхгүй. Зарим нь засаж байна гэсээр хүйтний улиралтай золгуулаад орхих магадлал ч өндөр. Ерөөс манай улсад зам засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд, тогтоосон стандарт, журмын дагуу чанартай гүйцэтгэдэг сайн жишиг ховор. Тиймдээ ч олон улсын, улсын чанартай гэгдэх замууд нь түр зуурын борооны ая даахгүй “хэмхэрсээр” байна.
2023-08-14
264, 274-р галт тэрэгний цагийн хуваарьт түр өөрчлөлт орно
Аршаант-Давааны хоорондын замын 365-р км-ийн гуравдугаар зуутад А типийн 12м урттай төмөр бетон хоолойг шинээр угсрах, хоппероос балласт буулгах, думпкар вагоноос өрлөгийн чулуу буулгах засварын ажил хийх учраас наймдугаар сарын 23, 24-ний өдрийн 264-р болон 274-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно.
2023-08-13