“Намуудын дээд түвшний уулзалтад Л.Оюун-Эрдэнэ оролцоно”
рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, төр, засгийн удирдлагуудыг шинээр томилон, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүд гаргасанд баяр хүргэлээ. Хятадын шинээр байгуулагдсан Засгийн газартай Монголын тал үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, харилцааны идэвхтэй хандлагыг хадгалахын төлөө байгаагаа нотлов.
2023-03-16
ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсож, хоригийг хүлээн авахыг дэмжив
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өчигдөр 65.8 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэлэхдээ тус чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлов.
2023-03-16
ЗГ: Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар мэдэгдээд байна.
2023-03-15
УИХ-ын хаврын ээлжит чуулган гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
2023-03-15
Гэрчгүй шахам сонсголд ирснийг нь л байцааж байна
УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат хоёр дахь өдрөө үргэлжиллээ
2023-03-15
Нам тойрсон нэлээд асуудал
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж, улстөрийн нам байгуулах заалтыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан
2023-03-13
“Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн нь хууль бус байсныг нотоллоо”
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 7-нд болж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, “намын улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр дахин олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн
2023-03-10
АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж шийдвэрлэжээ
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас Дээд шүүхэд өнгөрсөн сарын 28-нд өргөдөл илгээн, “Намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй бөгөөд АН-ын хуучин удирдлага нь холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна
2023-03-09