Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Иргэд хүнсний захуудаас шинэ ургацын ногоо хямд үнээр авч байна

“Алтжин бөм­бө­гөр” худалдааны төвийн гадна тал­­байдахь “Алтан намар” шинэ ургацын ногооны өргөтгөсөн үзэс­гэлэн, худалдаанд нарийн болон өргөн хэрэглээний ногоог жижиг­­лэнгийн үнээс ялимгүй хямдаар борлуулж байна. Иргэд “Тариаланчид дундын зууч­лагчгүй, түрээсний төлбөргүй шууд бор­луулж бай­гаа тул ногоо нь шинэ, чанар­тай, үнэ болом­­жийн юм” хэмээн өгүүлж байв.
2026-08-25

Хүүхдийг усанд оруулахдаа хором ч бүү холд 

Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зөвлөгөө өгчээ. Энэ удаа хүүхдийг усанд оруулахдаа ганцааранг нь хэзээ ч орхиж болохгүй талаар эцэг, эх, асран хамгаалчид анхааруулсан байна.
2026-08-25

Барилгын өргөгчийн татлага тасарснаас 50 настай хүн унаж, амиа алдав

Улаанбаатар хот баруун урд болон хойд талдаа барилга олноор барьж буй. Хан-Уул дүүргийн нутаг, Нисэх, Яармаг орчимд барилга сүндэрлүүлэх болсон. Гэвч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнийг дагалдуулан баталсан дүрэм, журмыг мөрдөөгүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирох явдал байнга гарсаар буй юм.
2026-08-25

100 сая төгрөгийн хахууль авсан татварын байцаагч нарыг шалгаж дуусжээ

Нийслэлийн татварын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарт холбогдох их хэмжээний хахууль авсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Тиймээс дээрх хоёр байцаагч болон хахууль өгсөн хүмүүст дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн байна.
2026-08-25

Гадаадын жуулчид байгалиа хайрлахыг уриалж, хог түүжээ 

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хүйсийн найман нуурт аялж явсан гадаадын жуулчид хог түүж буй бичлэг цахим орчинд түгсэн юм. Тэд “Монголчууд аа, танай улс үнэхээр гайхамшигтай сайхан юм. Бид алхах зуураа хоёр уут хог түүлээ. Цаашид хогоо байгальд хаяхаа болино уу. Үнэнийг хэлэхэд та бүхэн хогоо хаясаар байвал танай сайхан орон манайхаас илүү бохир, заваан болохыг анхаараарай” хэмээн ярьсан байна.
2026-08-25

Зүүн өмнөд Азиар аялах зардлын хөтөч 

Үүргэвчтэй аялагч Марек Брон есөн сар Зүүн өмнөд Азийн орнуудаар явахдаа аль ул­садхэдий хэр зардалтай аялж болох талаар сай­тарсудалжээ. Тэрбээр аян замын тэмдэглэл, аял­лын зөвлөгөөний блог болох “Indie Traveller”-т энэ талаар дэлгэрэнгүй нийтэлж, “Та урт хугацаагаар аялах бол өдөрт дунджаар 35, сард 1000 ам.доллар зарцуулна гэж төлөв­лөөрэй.
2026-08-25

Хогийн овоолго нурсны улмаас 30 хүн амиа алдав 

Баруун Африкийн Гвиней улсын Конакри хотын Гбессиа дүүрэг дэх хогийн овоолго нурж, 30 хүн нас барсан талаар тус улсын Засгийн газар өнгөрсөн ням гарагт мэдээллээ. Тодруулбал, шөнө орсон аадар борооны улмаас үлэмж хэмжээтэй хогийн овоолго ойролцоох айлууд руу нуран жижиг сууцуудыг дарсан аж.
2026-08-25

Ч.Лодойсамбуу: Зарим гишүүн шахалтад орж, гарын үсэг зурсан 

УИХ дахь АН-ын бүлгээс хаврын чуулганы төгсгөлөөр Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тус намын дарга О.Цогтгэрэлийн албан бланкан дээр цуглуулж буй уг саналд бүлгийн 42 гишүүнээс 41 нь гарын үсгээ зурсан. “Сугарч” үлдсэн Ч.Лодойсамбуу гишүүнд дүрмийн дагуу хариуцлага тооцно гэдгээ намын дарга нь мэдэгдсэн юм.
2026-08-25

Шорт трекийн тэмцээнд эхний гурван байр эзэллээ 

Энэтхэгийн Дэхрадун хотод зохион байгуулсан шорт трекийн Азийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд Монголын тэшүүрчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.БатОргилын удирдлагад оролцов. Охидоос нийс­лэлийн ерөнхий боловсролын II сургуулийн 10В ангийн сурагч, гүйлтийн тэшүүрийн улсын аварга Б.Энгүүн залуу­ чуудын B ангиллын 500, 1000 метрийн зайд уралдаж хошой мөнгөн медаль хүртжээ.
2026-08-25

Мэрилин Монрогийн дүр бүхий хүүхэлдэйг 81 ам.доллароор борлуулж байна 

Холливудын домогт жүжигчин Норма Жин Мор­тенсон буюу Мэрилин Монрогийн мэн­дэлс­­­ний 100 жилийн ойд зориу­лан “Mattel” ком­пани түүний дүр бүхий “Barbie signature” цуг­луулгыг худалдаанд гаргалаа. Энэ нь тус ком­панийн Монрогийн төрхөөр бүтээж буй анхны хүүхэлдэй биш бөгөөд тэд 1997 оноос хойш түүний алдартай кино­ны дүрүүдээс сэдэв­лэсэн хэд хэдэн цуг­луул­­га олон нийтэд хүргээд байв. Харин энэ удаагийн хувилбар нь Монрогийн олон нийтэд хамгийн их та­нигд­сан ягаан даа­шинз­тай төрхийг дахин бүтээснээрээ онцлогтой. 
2026-08-25

COP17: “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нэг хэсэг болох “Хүүхэд, залуучууд, ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаль дэлхийгээ нөхөн сэргээж, ногоон ирээдүйг бүтээх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2026-08-25

О.Наранзул ой тогтоолтын улсын хошой аваргаар тодров 

Монголын оюун ухааны академи, Оюуны спортын менежмент байгуул­лага­тай хамтран оюуны спортын аварга шал­гаруулах олон төрөлт тэмцээнийг зо­хион байгуулж, дүнгээ гаргажээ. Энэхүү наадмын нэг төрөл болох 16 дахь удаагийн ой тогтоолтын улсын аварга шал­гаруулах тэмцээнд 25 клубийн шил­дэг 117 тамирчин харааны болон сонс­голын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн байна.
2026-08-25

Монголчууд ДАШТ-үүдэд медаль “түүж” байна

Сонирхуулахад, Эквадор улсын Гуаякиль хотод дээрх тэмцээнтэй давхцаж болсон жүдо бөхийн өсвөр үеийнхийн ДАШТ-д хөвгүүдээс 60 кг-д “Гүрү дожо” клубийн тамирчин Ж.Энхтөр хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын шагналын салхийг хагалав.
2026-08-25

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, энэ хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
2026-08-25

Энэ зун манай улсад ирсэн алдартнууд

Энэ зун манай улсад зочилсон нь олон ний­тэдил болоод буй зарим ал­дарт­ны талаар ун­шигч­дадаатанилцуулъя. Хамгийн сүүлд л гэхэд дэл­­хийн хамгийн баян хүмүүсийн нэг, Францын тан­сагбрэндүүдийн нэг­дэл LVMH группийн эзэн Бернар Арногийн дөрөв дэх хүү Фредерик Арно өнгөрсөн бямба гарагт Монголд ирсэн юм.
2026-08-25

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлнэ

Дэлхий нийтэд үүсээд байгаа нефтийн бүтээгдэхүүний хямрал хурцадвал Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт томоохон эрсдэл дагуулж болзошгүй юм.
2026-08-25

“Сорилт, бэрхшээлийг хэлэлцээд орхих бус, шийдвэрлэх нь чухал” 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өчигдөр албан ёсоор эхэллээ. Улс орны төлөөлөгчид өнгөрсөн өдрүү­ дэд байгаль орчны тогтвортой хөгжил, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар хуралдсан бол үлдсэн хугацаанд бодлогын шийдвэр гаргах, нэгдсэн зөвшилцөлд хүрэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, хуваарилах хариуцлагатай үйл ажиллагаануудад оролцох нь
2026-08-25

Монгол эмэгтэй Америкт машиндаа амьдрах аялал эхлүүлжээ 

АНУ-д 1994 онд анх хөл тавьж, 32 дахь жилдээ амьдарч буй монгол эмэгтэй нэ­гэн шинэ аялал эхлүүлж буйгаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Тэрбээр машин­даа амьдарч, аялахаар шийд­сэнбайна. Түү­ний аялал Лос Анжелес хо­тоос Аризона мужийн Скоттсдэйл руу нүү­хээсэхэлсэн аж.
2026-08-25