Гаалийн байцаагч 50 сая төгрөг хахуульд авч үйлдэл дээрээ баригдав
Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Н-ыг өнгөрсөн ням гаргийн 20.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас багагүй хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулж, хойшлуулшгүйгээр баривчиллаа.
2026-04-28
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Нийслэлээс зохион байгуулах хаврын арга хэмжээтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайд жил бүр асар барьдаг. Төв талбайд "UB food" хоолны өдөрлөгөөс эхлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Нийслэлийн хөгжлийн 2040 он хүртэлх бодлого”-ын хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дэмжих, үндэсний өв соёлыг хамгаалах зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2026-04-28
Дэлхий дахинд хумхаа өвчний улмаас минут тутамд нэг хүн нас барж байна
Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр уржигдар болж өнгөрлөө. Энэ нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, ойр ойрхон халуурах, цус багадах, элэг, дэлүү томрох, арьс, салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц өвчин юм. Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдардаг бөгөөд уг өвчний улмаас минут тутамд нэг хүн нас бардаг байна.
2026-04-27
“Майдарын Ганзориг” ном уншигчдын хүртээл боллоо
Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Майдарын Ганзориг” номын нээлт ШУА-д уржигдар боллоо. Тус бүтээлд сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Ганзоригийн амьдралын замнал болон түүний туурвисан эрдэм шинжилгээний арвин өвийг эмхэтгэн, хоёр боть болгон уншигчдын хүртээл болгожээ.
2026-04-27
Шинэхэн “Макбет”-ыг Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, Б.Энхнаран амилуулжээ
Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” УДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд амиллаа. Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолыннэгбол “Макбет” бөгөөдуг жүжгийн зохиолоос сэдэвлэн цомнолыг нь Ф.М.Пиаве бичиж, 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн Флоренц хотын Театро Делла Пергола театрт анх толилуулсан түүхтэй.
2026-04-27
“Эргэх цэг” үзэсгэлэнг тольдоорой
Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран зургийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд зураачийн өвөрмөц арга барил, гүн сэтгэлгээг илэрхийлэх 25 бүтээлийг дэлгэжээ. Ц.Энхмандах нь 1993- 2000 онд бурханч лам Г.Пүрэвбат агсны дэргэд суралцаж, урлахуй ухааны эрдэмд боловсорсон нэгэн юм.
2026-04-27
“Флаш” хамтлагийн дуучинд 18 сар хорих ял шийтгэлээ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт З.Одбаяр, Б.Зориг, Г.Мягмарцэнд нарт холбогдох, мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, борлуулсан гэх хэргийг хянан шийдвэрлэлээ.
2026-04-27
Ноолуурын дээд ханш 212 мянган төгрөг боллоо
Монголын ноос ноолуурын холбооноос орон нутгаас ноолуур худалдан авч буй ханшийн мэдээллээс харвал бүс нутгийн онцлогоос шалтгаалан килограмм тутам нь 195-212 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь дээд ханш тогтоов.
2026-04-27
Гаалийн байцаагч, зуучлагчийг үргэлжлүүлэн хорино
АТГ-ынханЗамын-ҮүддэхГаалийн газарт шалгалт хийж, зарим хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хээл хахууль авсан, өгсөн гэх үйлдэлд холбогдсон хоёр хүнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшингийн захирамжаар яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорихоор болжээ.
2026-04-27
Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хувийн хэвшлийг дэмжинэ гэв
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026”-г уржигдар зохион байгууллаа. Уг форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аймаг, нийслэлд түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжийг судлах, дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэх төслүү дийг танилцуулах, олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжил тийнмеханизмыгсудлах,туршлагахуваалцах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.
2026-04-27
Онцгой байдлын албан хаагчид долоон иргэний амийг аварчээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа. Нийт дуудлагын 99 нь обьектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026-04-27
Хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны төхөөрөмж суурилуулав
“Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхыг нэмэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай хэт авиан оношилгооны аппарат суурилуулав
2026-04-27
БНХАУ-ын цахим санд бүртгүүлж, экспортлогчийн эрх авах нь
Монголоос БНХАУ руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд ХХААХҮЯнаас дараах мэдээллийг өгөв. Экспортлох боломжтой газар тариалангийн бүтээгдэхүүнд хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээг хоёр улсаас хамтран хийдэг аж. Хэрэв бүх стандарт, шаардлагыг хангасан гэж үзвэл тухайн аж ахуйн нэгжийг БНХАУ-ын цахим бүртгэлийн санд бүртгэн, экспортын эрх авахыг дээрх яамнаас мэдээллээ.
2026-04-27
УИХ-ын гишүүн Р.Батболдыг ИЗНН-аас хасах шийдвэр гаргажээ
ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал, Дүрмийн хорооны дарга Ш.Батсүрэн нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Тус хороо нь энэ сарын 22-нд хуралдаж, уг намаас жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон Р.Батболдод хариуцлага тооцож, ИЗНН-аас хасах шийдвэр гаргажээ
2026-04-27
Ангарагийн гадаргуу дээр хачирхалтай олон өнцөгт хээ илэрчээ
Ангараг гараг дээр судалгаа хийж буй НАСА-гийнхан Гейл тогоо орчимд олон өнцөгт хэлбэртэй хачирхалтай чулуулгийн тогтоц илрүүлжээ. Эртний гаргийн уур амьсгал, усны ул мөрийг судлах зорилготой “Curiosity” нэртэй зургаан дугуйт робот геологийн судалгаа хийх явцдаа шинжлэх ухаанд сонирхол татахуйц шинэ олдвор илрүүлсэн нь энэ юм.
2026-04-27