Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Соёл вилнесс төв”-ийн хяналтын камер хүний эрх зөрчсөнийг шүүх тогтоолоо

Иргэд алжаал, ядаргаагаа тайлахаар үйлчлүүлдэг “Соёл вилнесс төв” буюу МЧБС ХХК-д шүүх торгох шийтгэл оноолоо. Тус компанийнхан хяналтын камер суурилуулахдаа хүний эрх зөрчсөн учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн дагуу найман сая төгрөгөөр торгосон аж.
2026-05-20

Гэр бүл, хүүхдийн хэргийг олон улсын жишгээр шийдвэрлэхэд анхаарсан гэв 

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр олон нийтээр хэлэлцүүллээ. Засгийн газраас тус хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн ажлын хасгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт дотоодын 32 шүүгч, АНУ-ын Техас мужийн 19 шүүгч, прокурор, оюутан оролцож байна.
2026-05-20

“UB сab” компани 11 тэрбум төгрөгийн татвар төлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “UB cab” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ нь 1.8 сая хэрэглэгч, 120 мянга гаруй жолоочтой такси үйлчилгээ эрхлэгч компани юм.
2026-05-20

Шатахууны торх дэлбэрснээс гагнуурчин амиа алджээ 

Сонгинохайрхан дүүргийн нутаг, хуучнаар 22-ын товчооны дэргэд үйл ажиллагаа явуул­даг бордооны үйлдвэрийн хажууд ша­тахууны торх (ёмкость) дэлбэрснээс хүний амь үрэгджээ
2026-05-20

Бага, дунд орлоготой иргэд ногоон орон сууцын ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлнэ

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийнхан уржигдар “Ариг”, “Капитрон” банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”- ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцын барилгыг хамтран санхүүжүүлэх боломж бүрдэж буй.
2026-05-20

Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89 594 иргэний 18.1 хувь нь л ажил эрхэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан “Хөгж­лийн бэрхшээл, хүнд үү, нийгэмд үү” сэдвээр өчигдөр сэтгүүл­­чидтэй уул­заж, мэдээлэл өгөв.
2026-05-20

Азийн аялал жуулчлалын салбарынхан Улаанбаатарт чуулна

15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум (ATF-2026)-ыг “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд ирэх сарын 11-13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2026-05-20

Сэтгэл зүйчээр суралцагчдын тоо хоёр дахин нэмэгджээ

Сэтгэл зүйч нь 2022 оноос их сургуулиудын хамгийн эрэлттэй бөгөөд элсэгч ихтэй мэргэжлийн тоонд баг­таж, төгсөгчдийн хүрээ тэлж буй талаар Бо­ловсролын яамнаас мэдээлэв.
2026-05-20

ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Тээврийн цагдаагийн албанаас цаг агаарын нөхцөл байдлын талаарх зөвлөмж гаргажээ. Тодруулбал, Өнөөдөр /2026.05.20/-ны өдөр нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2026-05-20

“TMK energy” байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

“TMK energy” компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хөгжүүлэхээр “Дашваан­жил групп” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ нь тус компанийн нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслөөс ол­борлосон хийг арилжааны зориулалтаар ашиглах эхний томоохон алхам болж байна.
2026-05-20

Шагнал нь нэмэгдсэн ч теннисчид бойкот зарлах уу 

Энэ сарын 24-нөөс зургаадугаар сарын 7-ны хооронд Парис хотноо шороон талбайд зохион байгуулдаг цорын ганц “Их дуулга” тэмцээн буюу “Ролан Гаррос” болно. Францын нээлттэй тэмцээн эхлэхэд бараг долоо хоног үлдээд байгаа ч аль хэдийн хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрнээ тус тэмцээнийг онцолж эхэллээ.
2026-05-20

“Хиймэл оюуны маргааныг” таслан шийдвэрлэв

Боловсон хүчнээ шинэчилж, бататгах, хиймэл оюунаар орлуулах нь тухайн байгууллагын бодлого мэт боловч үнэн хэрэгтээ сүүлийн үед хамгийн маргаан дагуулсан асуудал энэболж байна.
2026-05-19

Зохиолч Э.Мишээл “Улаанбаатар грант” хүртжээ

Нийслэлийн ЗДТГ-ын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг зохиолч Э.Мишээл “Үр минь чамайг хүлээж байна” бүтээлээрээ хүртлээ. Уг шагналд зураач О.Золбоотөгөлдөрийн “Зүүд урлаач” зурагт ном, “Эргэлт.мн” сайтын “Сүүлчийн нүүдэлчид” сэтгүүл зүйн цуврал болон Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёогийн “Оройн ганц мод” роман зэрэг бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.
2026-05-19

Явуулын поликлиник галт тэргэнд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээхийж эхэллээ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүсэлт тавьсны дагуу Оросын төмөр замын “Гэгээн пантелеймон” явуулын эмнэлгийнхэн өчигдөр Монголд ирж, иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ.
2026-05-19

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байна. 
2026-05-19

Богд хааны ордон музей энэ сарын 28-ныг дуустал ахмад настан, хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ

Богд Хааны Ордон музей үзэгч олондоо зориулсан түүх, соёлын өвийг сурталчлах, боловсролын олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Хаан ордны хавар 2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдийг зарлалаа. Тус арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 18-наас 28-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон төрлийн үзэсгэлэн, урлаг, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
2026-05-19

“Гранд плаза”-гийн цахилгаан шат унаснаас долоон хүнийг эмнэлэгт хүргэжээ

Баянгол дүүргийн II хорооны нутаг, Баруун дөрвөн зам дахь “Гранд плаза” төвийн цахилгаан шат ажиллагаагүй болж унаснаас дотор нь зорчиж явсан долоон хүн гэмтжээ.
2026-05-19

“AI ба дэлхийн монгол хүн” ном уншигчдын хүртээл боллоо

Технологийн хурдтай хөгжил, хиймэл оюуны эрин үед монгол хүний мөн чанар, үнэт зүйл, сэтгэлгээ, хөгжил дэвшлийн талаар эргэцүүлэн өгүүлэх “AI ба дэлхийн монгол хүн” номын нээлт өчигдөр болж, уншигчдад хүрлээ
2026-05-19