Манай шатарчид ДАШТ-д багаараа түрүүллээ
Малайзын Селангор мужийн Кланг хотод зохион байгуулсан шатар сонирхогчдын ДАШТ-д манай улсын баг чансааны 1700, 2000, 2300 ангилалд 47 орны 400 орчим тамирчинтай өрсөлдлөө. Эмэгтэйчүүдээс “Их заргач” клубийн дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгалын удирдлагад оролцсон Өвөрхангай аймгийн тамирчин Л.Долгормаа есөн өрөг тоглосноос 7.5 оноотой түрүүлж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол хангав.
2026-11-16
Манай театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдэв
Монголын театр, урлагийн байгууллагууд Торгоны замын олон улсын театрын холбооны гишүүн 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах үүд хаалга нээгдлээ. Үүний хүрээнд Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг тус холбооны удирдлагуудтай уулзаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.
2026-11-16
ЭХЭМҮТ-ийнхөн ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв нээжээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс ажилтнуудынхаа нийгмийн баталгааг дэмжих, хүүхдүүдэд нь ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Хүүхэд хөгжлийн төвийг энэ сарын 13-нд нээв. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ээлжийн болон уртасгасан цагаар ажиллах нь түгээмэл бөгөөд ийм нөхцөлд хүүхдийнхээ сурч боловсрох, хөгжих, аюулгүй байдлыг хангах нь эцэг, эхчүүдэд тулгамдсан асуудлын нэг байжээ.
2026-11-16
“Цөмөөхэй” шинэ жилийн үлгэрээ толилуулах нь
Шинэ жилийн үдэш цагийн зүү 00.00- ийг заах мөчид Клара охины сүлд мод улам бүр ургасаар аварга том болно. Гэтэл хаанаас ч юм хулганууд гүйлдэн гарч ирж, айж сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөнө. Хулганын хаан цэргүүддээ Клараг барьж ирэхийг тушаахад охин айсандаа зугтана. Яг энэ мөчид авга ахынх нь бэлэглэсэн модон цэрэг амь орж, сайхан залуу болон хувирснаар үлгэр эхэлнэ.
2026-11-16
Автобус суудлын автомашинтай мөргөлдсөнөөс хоёр хүн амиа алдав
Нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт орсон цасны улмаар халтиргаа гулгаа нэмэгдэж, зам, тээврийн осол, хэргийн тоо ч өсжээ. Улаанбаатар хотод л гэхэд энэ сарын 13-нд орсон цасны улмаас зам, тээврийн 563 осол, зөрчил бүртгэгдсэн бол орон нутгийн замд 21 гарсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн аж.
2026-11-16
Нөмрөгт учирсан хохирлын үнэлгээний тайланг боловсруулж дууслаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн энэ сарын 14-ний хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулав. Хуралдаанд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх болон Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач оролцов.
2026-11-16
Иргэдийн хэрэгцээнд зориулж 20 мянган тонн орчим мах нөөцөлж байна
Нийслэлийн иргэдийн өвөл, хаврын хэрэгцээнд зориулж 15-20 мянган тонн мах нөөцөлж байна. Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг хугацаанд нь бэлтгэж, чанар, гарал үүслийг нь сайтар хянаж, иргэдэд найдвартай нийлүүлэх үүргийг салбарын яам, нийслэлийн удирдлагуудад өглөө.
2026-11-16
“3000 шоо метрийн багтаамжтай шатахууны нөөцийн сав ашиглалтад оруулсан”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжиж буй. Үүний хүрээнд “Морьт говь ойл” компанийн шинээр барьсан, тус бүр нь 1000 шоо метрийн багтаамжтай, гурван савыг ашиглалтад оруулсан аж.
2026-11-16
“Өвлийн идэш-2026” энэ сарын 25-нд эхэлнэ
Нийслэлийн иргэдийн өвлийн идэшний хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагынхан хамтран зохион байгуулах юм.
2026-11-16
Эгийн голын УЦС-ын төслийн судалгааны үр дүнг танилцуулав
“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг тогтоох зорилгоор Монгол, Оросын эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнг ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсын Төрийн тэргүүний урилгаар 2024 оны намар Монголд айлчлахад хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан юм.
2026-11-16
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно
НӨАТ-ын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-н буюу ирэх долоо хоногийн лхагва гарагийн 13:00 цагт болно. 2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авч, системд бүртгэгдсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.
2026-11-16
Ахуйн хэрэглээний хий тэсэрч, нэг иргэн түлэгдэв
Хан-Уул дүүргийн II хороонд байрлах “Нэхмэл” хотхоны 15 дугаар давхарт ахуйн хэрэглээний хий тэсэрсэн гэх дуудлага энэ сарын 14-нд 17.02 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний хий тэсэрч, нэг иргэний нүүр, гар нь түлэгдэж, гэмтсэнийг эмнэлэгт хүргэж өгсөн аж.
2026-11-16
Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
Цас орсны улмаас автозамд халтиргаа, гулгаа үүсэж зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусыг богино эргүүлж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Алтан овооны замд гулгаа үүссэнтэйгээр Ч:62 “Алтан овоо 48-р гудамж-10-р хороолол”, Ч:57Б “Алтан овоо 48-р гудамж-МУИС” чиглэлийн автобусыг зохицуулалтаар Толгойт Шөнийн дэлгүүр зогсоолоос богино эргүүлж байна.
2026-11-16
Э.Цэндбаатар 16 дахь ялалтаа байгуулж, аваргын бүсний эзэн болов
АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County сoliseum” ордонд өнгөрсөн амралтын өдөр Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа Тажикистаны тулаанч Мухаммадхужа Якубовтой өрнүүлэв. WBC холбооны аваргын бүсийн төлөө тэд 58.9 кг (130 паунд)-ын жинд 10 раунд тулалдсан.
2026-11-16
Таван аймгийн малчид 32 396 арьс, шир нийлүүлжээ
ХХААХҮЯ-наас өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхлүүлсэн “Арьс шир Баялаг” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл зэрэг таван аймгийн малчдаас нийт 32 396 арьс, шир худалдан авч, үйлдвэрүүдэд нийлүүлжээ. Ин эснээр 160.5 сая төгрөгийн борлуулалт хийн, хаягдаж байсан түүхий эдийг ашиглах боломж бүрдүүлснийг мэдээлэв.
2026-11-13
2.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий жишиг өрхийн эмнэлэгтэй боллоо
Сонгинохайрхан дүүргийн 26, 36 дугаар хо рооны 20 мянга гаруй иргэн орчин үеийн стан дартад нийцсэн жишиг өрхийн эмнэлэгтэй боллоо. Тодруулбал, Азийн хөгжлийн банк ны 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ту хайн эмнэлгийг 2025 оны тавдугаар сараас эхлэн барьсан бөгөөд өчигдөр ашиглалтад оруул сан юм. Анх 2022 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны сан хүү жил тээр 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн эм нэлгийг барих шийдвэр гарчээ.
2026-11-13
Испани нүүрснээс бүрэн татгалзсан улс болов
Испани улс Мальорка арал (Газар дундын тэнгисийн Балеарын бүлэг арлын нэг Мальорка тус улсад харьяалагддаг) дахь нүүрс ний цахилгаан станцуудыг бүрмөсөн хаасан талаараа мэдээлэв. Энэ нь төлөвлөгөөний дагуу дөрвөн жилийн өмнөөс шат дараалалтай явсан ажил бөгөөд эцсийн хугацааг 2030 оноор тогтсон байсан ч ийнхүү наашлуулж, хамгийн сүүлчийн станцыг хаах шийдвэр гаргажээ.
2026-11-13