Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа.
2025-10-16
Хотын удирдлагууд хийн зуухаар ашиг хонжоо хайж байна уу
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г өнгөрсөн намрын чуулганаар УИХ хэлэлцэн батлах үеэр тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын захирагч Х.Нямбаатар нар нийслэлд шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүч¬ ний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч буйг ам уралдан ярьж байлаа.
2025-10-16
Нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох санамж бичиг байгуулав
Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форумыг манай оронд анх удаа зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус форумд Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон гишүүн орнууд, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн 700 орчим төлөөлөл оролцож буй юм.
2025-10-16
Даруухан багуудын даамай амжилт
2026 ондАНУ, Мексик, Канадулсадболох хөл бөмбөгийн ДАШТ-доролцох багуудын нэрс тодорсоорбайна. Сонгон шалгаруулах тэмцээний явцадспорт сонирхогчдын анхаарлыгтатсан хоёрбагийн сонирхолтой амжилтаас сонирхуулъя.
2025-10-15
Хүн ам, орон сууцын завсрын тооллого-2025” эхэллээ
Хүн ам, орон сууцын завсрын тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль, журам, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.
2025-10-15
Монголбанк уур амьсгалын шинжилгээний туршлагаа Ази, Номхон далайн бүсэнд танилцуулав
НҮБ-ын Бангкок дахь хурлын төвд аравдугаар сарын 10-11-нд болсон “Ази, Номхон далайн бүсийн NDC Clinic” арга хэмжээнд Монголбанкны төлөөлөл оролцож, банкны салбарын уур амьсгалын шинжилгээний туршлагаа хуваалцлаа. NDC Partnership, GIZ, UNEP, UNDP болон UNESCAP, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээнд Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Монголын банкны салбар дахь уур амьсгалын сценарь шинжилгээ” сэдвээр илтгэл тавьсан байна.
2025-10-15
Х.Тэргэл “England youth classic 2025”-д дэд байрт шалгарав
Англид болсон өсвөр үеийнхний дартсын “En¬gland youth classic 2025” тэмцээний финалын тоглолтод Монголын тамирчдаас өсвөр үеийнхний улсын дөрвөн удаагийн аварга, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл оролцлоо. Тэрбээр тус тэмцээнд аваргын төлөө эзэн орны шилдэг тамирчин Нанкервик Жак (87.23)-тай өрсөлдсөн ч 5:2-оор хожигдож, II байрт (79.33 оноогоор) шалгарав.
2025-10-15
Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхий ассамблей Монголд хуралдах нь
Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхий ассамблейн хурал Хорватын Дубровник хотод уржигдар эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус хуралд 89 орны 340 гаруй төлөөлөл бөгөөд манай улсаас Боловсролын ерөнхий газрын дарга, мэргэжилтнүүд . Уг ассамблей нь хоёр жил тутамд хуралдаж, үйл ажиллагааны стратегиа хэлэлцэн, дирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн сонгож, ур чадварын уралдааны зохион байгуулалт, хөгжлийн асуудлыг ярилцдаг уламжлалтай. Тухайлбал, дэлхийн ур чадварын уралдааныг 75 дахь жилдээ зохион байгуулжээ.
2025-10-15
Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнаар 265 хүнийг сургажээ
Манай улс 2023 онд Засгийн газрын тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх есөн төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдийг дархлаажуулж байна. Ингэснээр манай улс халдварт саа өвчнийг устгаж, мөн сахуу, хөхүүл ханиад, нярайн татран өвчин сүүлийн 20 гаруй жил бүртгэгдээгүй буюу хяналтдаа авсан здэг. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог А вируст гепатитын өвчлөл эрс буурсан хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн хэлсэн.
2025-10-15
Зарим нутагт цас орж, хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
Манай орны нийт нутгаар өнгөрсөнөдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байсан бол өнөөдрөөс эхлэн зарим аймагт их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарахыг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 15-16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, шуурах аж.
2025-10-15
Тариалсан улаан буудайн 69.7, төмсний 79.1 хувийг хураажээ
Улс орон даяар ургац хураалт үргэлжилж байна. Энэ сарын 13-ны байдлаар улаан буудай, төмс хураалт 70-80, тэжээлийн таримал, хүнсний ногооных 70 орчим хувьтай байгааг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, ургац хураалтын дүн мэдээнээс харахад үр тариа 66.4, үүнээс улаан буудай 69.7, төмс 79.1, хүнсний ногоо 61.3, тэжээл 40, тосны ургамал 29 хувийн гүйцэтгэлтэй байна.
2025-10-15
Б.Энхбаяр гишүүнийг УИХ-ын дарга шүүхэд өгчээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн тухай түүний өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэв. Нүүрсний хулгайтай холбоотой, мөн хүн амины хэрэгт орооцолдсон байж болзошгүй тухай мэдээллийг гишүүн Б.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэсэн билээ. Мөн одоо болтол уг мэдээллээ няцаагаагүй, баримттай хэмээн хэлж буй.
2025-10-15
Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны IV шатны ялагчаар тодров
Евразийн бүс нутгийн авьяастнуудыг тодруулах зорилготой “Silk way star” олон улсын уралдааны дөрөвдүгээр шатны шалгаруулалт уржигдар болж, дуучин Ж.Мишээл ялагчаар тодорлоо. Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Киргиз, БНХАУ, БНСУ, Малайз, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг 12 орны уран бүтээлчид өрсөлдөж буй эл уралдааны эхний шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 20нд болсон бөгөөд нийт 10 долоо хоногийн турш үргэлжлэх юм. Харин финалын шатны шалгаруулалт ирэх сарын 22-нд болох аж.
2025-10-14
Дани улсад 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглах боломжгүй болох нь
Дани улсын Засгийн газраас 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг албан ёсоор танилцууллаа. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен эл төлөвлөгөөг парламентын намрын чуулганы нээлтийн үеэр танилцуулсан бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарсан дэлхий нийтийн бодлогын нэг хэсэг болохыг онцолжээ.
2025-10-14
Нүдэнд үл үзэгдэх аюул буюу бичил хуванцар
Хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учруулж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг нь микропластик буюу бичил хуванцар болоод байна. Таван миллиметр ч хүрэхгүй, нүдэнд үл үзэгдэх бичил хуванцрын хэсгүүд өдгөө дэлхийн өнцөг булан бүрд тархаж, далай, тэнгис, гол, мөрөн, хөрс, шорооноос эхлээд хүний биед ч их, бага хэмжээгээр агуулагддаг болсон гэвэл та итгэх үү.
2025-10-14