Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +16…+21 градус, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +20…+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +19…+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 6, 8-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.