ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
2026-01-27
“Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнг тольдоорой
“Өв тээсэн үнэ цэн” уран бүтээлийн үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлээ. “Дуут урлан” ХХКийн урчуудын алт, мөнгө, зэс, цайрын агууламж бүхий металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Болдоггүй бор өвгөн”, “Нүүдэлчин Монгол” тэргүүтэй 11 бүтээл дэлгэснээрээ онцлогтой. Тус компани нь 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд монгол шатрын 40 орчим загварын бүтээлийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлдэг аж. Энэхүү үзэсгэлэнг ирэх сарын 16 хүртэл олон нийтийн хүртээл болгох юм байна.
2026-01-27
Ерөнхийлөгч УИХ-ын дарга болон сайд нартай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын дарга Н.Учрал болон Засгийн газрын зарим сайд, агентлагийн даргатай өрөөндөө хуралдсан байна. Эл уулзалтад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар бас байлцжээ. Үүгээр өвөлжилтийн байдал, Хархорин хот болон эрчим хүчний салбарт шаардлагатай бүтээн байгуулалтын талаар ярилцсан аж.
2026-01-27
Унц алтны ханш 5000, мөнгөнийх 105 орчим ам.долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчлэв
Олон улсын зах зээлд өчигдөр нэг унц (31 грамм орчим) алтны үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтээ ахин шинэчиллээ. Түүнчлэн “Comex” биржийн арилжаагаар хоёрдугаар сард борлуулах алтны фьючерс ханш баасан гарагт өмнөх өдрийн хаалтаас 0.8 орчим хувиар өсөн, унц нь 5025 ам.долларт хүрсэн аж. Мөнгөний ханш ч мөн чангарч, өчигдрийн байдлаар 104 ам.доллароос давж, мөн түүхэн дээд өсөлт үзүүлснийг Bloomberg цахим хуудсанд дурджээ. Ингэснээр алтны ханш 2024 оноос 70 орчим хувиар, мөнгөнийх гурав дахин өссөн дүн болжээ.
2026-01-27
“Дууны үгс хэт энгийн, гунигтай болжээ”
Дууны үгс улам үзэн ядалтын агуулгатай, “би” төвтэй болж буй гэв. Тодруулбал, Австрийн Инсбрукийн болон Венийн их сургуулийн эрдэмтэд хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүл гэгдэх “Scientific reports”-д нэгэн судалгаа хэвлүүлжээ. Тэд сүү лийн 40 жилийн хугацаанд гарсан реп, кантри, поп, R&B, рок урсгалын 12 мянга гаруй англи хэлээрх дуунд дүн шинжилгээ хийгээд дээрх дүгнэлтэд хүрсэн аж.
2026-01-26
Саарал усаар шар айраг исгэж байна
АНУ-ын Сан-Франциско хотод төвтэй “Epic cleantec” компани албан байгууллага, орон сууцын барилгуудаас гарсан бохир усыг өөрсдийн аргачлалаар цэвэршүүлж, түүнийг шар айраг исгэхэд ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал асан Аарон Тартаковский “Хүмүүс дахин боловсруулсан усны талаар зөв ойлголттой болох нь чухал” хэмээсэн аж. Тухайлбал, “Epic cleantec”-ийн систем нь шүршүүр, угаалгын машинаас гарсан усыг шүүлтүүр, биологийн цэвэрлэгээ, ариутгал зэрэг олон шатаар дамжуулан цэвэршүүлдэг бөгөөд уг усаа шар айргийн “Devil’s canyon brewing co.” үйлдвэрт нийлүүлдэг гэнэ.
2026-01-26
55 мянган нэр, төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж эхлэв
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сарын шинийн нэгэн ирэх сарын 18-нд тохионо. Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдааг нийслэлд цөөнгүй газар зохион байгуулж байна. Тухайлбал, “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд”, “Соёлж молл” худалдааны төвд гарч буй. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 55 мянган нэр, төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ. Түрээсний төлбөргүй учир үйлдвэрийн үнээр борлуулж буй аж.
2026-01-26
Э.Амартүвшин эх орондоо “Травиата” дуулна
Дэлхийн сонгодог урлагийн сор болсон Ж.Вердийн “Травиата” дуурийг ДБЭТ-ын тайзнаа ирэх сарын 7-нд 17.00 цагт толилуулах нь. 170 гаруй жилийн түүхтэй, дэлхийн шилдэг долоон дуурийн нэг гэгддэг эл бүтээлд эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулж яваа Ардын жүжигчин Э.Амартүвшин дуулахаар болжээ.
2026-01-26
Өвлийн олимпод оролцох манай тамирчдын хувцсыг танилцуулав
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор танилцууллаа. “Гоёл кашмир” компанийн загвар зохион бүтээгчид, оёдолчид тамирчдын хувцсыг урлажээ. Тэд “Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, агуу их түүх, өв соёлын салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг машид зорьсон” хэмээсэн юм.
2026-01-26
Их хэмжээний мансууруулах бодис авч явсан үндэслэлээр н.Эрдэнэт-Одыг баривчилжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан мансууруулах бодис борлуулагч, хэрэглэгч, хилээр оруулж ирж наймаалдаг бүлэглэлтэй эрчимтэй тэмцэж буй. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт олны танил гэх нэгэн залууг баривчиллаа. “100- гийн хайр” гэх контент бүтээгч н.Эрдэнэт-Од хэмээх залуу биедээ 900 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодис авч яваад үйлдэл дээрээ баригджээ. Түүний авч явсан хар тамхи нь НҮБ-ын Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцод багтсан байдаг аж.
2026-01-26
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 оныхоос 17.3 хувиар өссөн дүн бол 2022 он буюу гурван жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Гадаад ажилчдын олонх нь цалин хөлс авч орлого олох зорилготой бол багахан хэсэг нь сайн дурын ажил эрхэлж байна.
2026-01-26
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр буюу / 2026.01.26/ цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг хүргэж байна. Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад өнөөдөр цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
2026-01-26
Монгол банхар Ази тивийн аварга болжээ
Филиппин улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай монгол банхар түрүүлжээ. Тодруулбал, эхний зургаан тэмцээнээс 1, 2-р байр, группийн тэмцээнд аварга, мөн Филиппин улсын аварга болжээ. Түүнийг дахиад дөрвөн том тэмцээн хүлээж байгаа аж. Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой өрсөлдөж байна. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадварыг ангилан шалгаруулдаг байна.
2026-01-26
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар орон нутагт ажиллалаа
УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч нар өнгөрсөн амралтын өдрүүдээр орон нутагт ажиллажээ. Төрийн тэргүүн Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцсон байна. Тэрбээр уг зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж, 501 мянгад хүрсэн байна.
2026-01-26
Цахилгаан станцуудад гарсан доголдлыг засаж дуусжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын эдийн засгийн чуулганд оролцоод эх орондоо ирсэн даруйдаа буюу энэ сарын 24-ний өглөө цахилгаан станцуудад үүссэн нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр юуны өмнө Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллажээ. Сүүлийн долоо хоногт хөрсөн дээр -48 хэм хүрч хүйтэрснээс станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, хөлдсөнөөс доголдол гараад байсан юм.
2026-01-26