Филиппин улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай улсын Мянганнайз Дэмүүл нэртэй монгол банхар аваргаар шалгарлаа. Тодруулбал, эхний долоон тэмцээнээс группийн аварга, нэг тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Филиппин улсын аварга болжээ.
Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой өрсөлдсөн аж. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадварыг ангилан шалгаруулдаг байна.