Тэргэнцэртэй бүсгүй сансарт нислээ
Ташрамд өгүүлэхэд, зарим хүн “New shepard”-ын нислэгийг жинхэнэ сансрын нислэг гэж үздэггүй. Учир нь сансрын хөлөг дэлхийн тойрог замд бүрэн ордоггүй буюу суборбитал өндөрлөгт хүрдэгтэй холбоотой. Тодруулбал, Олон улсын нисэх хүчний холбооны баталсан сансрын нислэг эхэлдэг халаасны шугам (100 километр)ын доогуур гэсэн үг. Гэхдээ 2021 он хүртэл тойрог замын аялал жуулчлалын нислэгт оролцогчдыг сансрын нисгэгч гэж үздэг байсан бол дөрвөн жилийн өмнө АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа сансрын нисэгчдэд зориулсан шинэ дүрэм баталсан. Үүнд “Сансрын нисэгч нь нислэгийг гүйцэтгэсэн компанийн ажилтан байх ёстой. Сансарт нисэхийн тулд мөнгө төлдөг сансрын жуулчид энэ статусыг авах эрхгүй” хэмээн заажээ.
2025-12-22
Шатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй байгаа нь хомсдол үүсгэсэн гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны хангамжийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг нь БНХАУаас хангадаг. Энэ сард ОХУ-аас АИ-92 авто бензин 83 600, дизелийн түлш 134 240, АИ-95 1560 тонныг худалдан авахаар гэрээ хийж, баталгаажуулсан.
2025-12-22
“OpenAI” компани “ChatGPT images” загвараа танилцууллаа
“OpenAI” компани хиймэл оюуны салбарт дахин нэг томоохон алхам хийж, зураг үүсгэх болон засварлах чадвартай “ChatGPT images” хэмээх шинэ загвараа танилцууллаа. Энэхүү хувилбар нь зөвхөн зураг бүтээгээд зогсохгүй, хэрэглэгчдэд хиймэл оюунтай харилцан ярилцах замаар тухайн зургийн тодорхой хэсгийг нарийвч лан засах боломж олгож буйгаараа онцлогтой.
2025-12-19
Уулс-амьдралын эх булаг
Жил бүрийн арванхоёрдугаар сард Олон улсын уулын өдөр тохиодог. Хэдийгээр товлосон өдөр нь 11 боловч сарын туршид олон улсад таниулах, сурталчлах, уулчид хайрхнуудад хүндэтгэл үзүүлэх зэргээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Уулс болон тэдгээрийн бүс нутаг, экосистемийг хамгаалах, өндөрлөг газарт амьдардаг хүн амыг дэмжих зорилгоор НҮБ 2003 онд энэ өдрийг тэмдэглэхээр санаачилжээ. Уул гэхээр хүмүүс өндөрлөг газар, мод, ургамал, амьтан гэж л төсөөлдөг бол үнэндээ энэ нь гаргийн усан сангуудын амин эх.
2025-12-19
“И-Монголиа” систем иргэдийн мэдээллийг хадгалдаггүй тул алдах боломжгүй”
Цахим орчинд “И-Монголиа” систем хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан тухай шуугьж буй. Энэ талаар “И-Монголиа” академиас тодруулахад “Бид иргэдийн мэдээллийг алдаагүй. Үүссэн нөхцөл байдлыг шалгахад тухайн хэрэглэгч “Microsoft EDGE” хөтөч ашиглан “И-Монголиа” системээс үйлчилгээ авчээ. Улмаар тухайн хөтөч хэрэглэгчийн хувийн мэдээллийн холбоосыг цуглуулж, “Bing” хайлтын систем рүү дамжуулсан байна. Харин иргэдийн түгээмэл ашигладаг “Google”, “Chrome”, “Firefox Mozilla” зэрэг хайлтын системд ямар нэгэн асуудал гараагүй.
2025-12-19
Сэтгүүлчийн биед халдсан Ц.Оюунжаргалд торгох шийтгэл оноолоо
Төрийн ордонд энэ сарын 10-нд эхэлсэн Оюутолгойн хяналтын сонсголын үеэр иргэн Ц.Оюунжаргал Зөв. мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр лүү нь нулимж танхайрсан юм. Өнгөрсөн хавар болсон “Огцрох амархан” жагсаалтай зэрэгцэн “Ухаа худгаа аваръя” жагсаал өрнөсөн бөгөөд тухайн үед олон нийтэд “ногоон нүдний шил”-ээрээ танигдсан Ц.Оюунжаргал гэх эмэгтэй ярилцлага авсангүй хэмээн тухайн сэтгүүлчтэй маргалдаж, зүй зохисгүй авирласан.
2025-12-19
АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр 16.00 цагт Ерөнхий сайдтай уулзаж, 16 дэд сайд томилсон шийдвэрээ цуцлах шаардлагыг хүргүүллээ. Хяналтын болон бүтээмжийн 128 менежер, сайд нарын зөвлөхийн орон тоог цомхотгосноор төсвийн зардлаас 20.6 тэрбум төгрөг хэмнэнэ хэмээн Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл эдний оронд дэд сайдын орон тоог сэргээснээр хэмнэлт болно гэдэг нь худал хэмээн сөрөг хүчнийхэн үзэж буй юм. Төсвийн орлого тасарч, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед даргын орон тоог нэмэх нь буруу шийдвэр учраас үүнийгээ энэ сард багтаан цуцлахыг тэд шаардаж байна. Мөн төрийн бүтцийг аль болох цомхон байлгах ёстой гэжээ.
2025-12-19
С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Уг албан тушаалд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлж, УИХ-ын сонсгол зохион байгуулсан. Түүнийг энэ салбартай ойр ажилласан хүн хэмээн олонх гишүүн үзэж байв. Тэрбээр Монголбанкийг Засгийн газрын даалгавраар биш, бие даасан, ил тод зарчмаар ажиллуулна гэдгээ хэлж буй юм. Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл арай өөр байр суурьтай байлаа.
2025-12-19
Оны онцлох 72 хүүхдэд шагнал гардууллаа
“Оны онцлох хүүхэд-2025” шагнал гардуулах ажиллагаа өчигдөр Төрийн ордонд боллоо. Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих эрхийг дээдлэн хүндэтгэж, тэдний ололт, амжилтыг алдаршуулах, нийгэмд зөв үлгэр дуурайлал түгээх зорилгоор жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн шагнал гардуулдаг уламжлалтай.
2025-12-19
Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарын хэргийг ирэх сарын 14-нд дэнсэлнэ
ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хөвгүүн Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, иргэн Л.АлтанОчир нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ удирдан өчигдөр хийлээ.
2025-12-19
Ундны усны нөөц бүхий газарт театр барихыг эсэргүүцэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ оны аравдугаар сарын 16-нд гаргасан билээ. Театр барих газар нь ундны усны нөөц бүхий хамгаалалтын бүсэд хамаарч байна хэмээн иргэд ихэд эсэргүүцсэн. Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих томоохон төсөл, ундын усны эх үүсвэр бүхий газарт” хамаарахгүй хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл хуульч, өмгөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар нийслэлийн ИТХ-аас гаргасан дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2025-12-19