Улаанбаатарын авто замын ачааллыг багасган, түгжрэлийг бууруулах зорилготой баруун болон зүүн хэсгийг хотын төвөөр дайруулалгүй холбох “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-г боловсруулснаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Уг тойрог зам нь “22-ын товчоо”ноос эхлэн тахилтын болон найрамдлын замаар явсаар Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлэх бөгөөд 20.7-21.7 км урттай байх юм. Түүнч лэн нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материалыг хүлээн авч эхэлсэн байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан “Шинэ тойрог зам” төслийн хүрээний нэг, хоёрдугаар тойрог замын бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
С.Дулам