МИАТ зуны нислэгийн хуваариа танилцуулав
МИАТ ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас орон нутгийн найман чиглэлд нислэгээ сэргээж, долоо хоног тутамд зорчигч тээвэрлэж эхэлсэн. эгвэл тус компани энэ оны гуравдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 26 хүртэлх хугацаанд эдгээр чиглэлд үйлдэх нислэгийнхээ нарийвчилсан хуваарийг шинэчилснээ танилцууллаа
2024-02-06
Бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна
Өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зорилгоор УОК-ын Шуурхай штабаас бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна.
2024-02-02
Өнөөдөр -12 градус хүйтэн байна
Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
2024-02-02