Прокурорын байгууллагынханд хүний эрхийн талаар зөвлөгөө өгөв
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр ХЭҮК нь хэрэг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх, ажиллагааны нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19-23 дахь илтгэлд тусган, холбогдох УИХ-ын тогтоолд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр заасан болохыг дурдсан юм.
2025-02-14
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эко глобал ложистик” ХХК-ийнхнаас уучлал гуйхгүй
УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, түүний гэр бүлийн хүн болох Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ нэг сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцуулсан.
2025-02-14
Ууц, өвчүү хулгайлсан хэрэг гарав
Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс элдэв гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь олширдог. Цагаан сарын бэлтгэлээ базаан худалдан авсан ууц, өвчүү, бууз, баншийг нь хулгайлах гэмт хэрэг жил бүр цөөнгүй.
2025-02-14
Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал шүүхэд хүргүүлжээ
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байх үедээ авлигын хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсон, гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг НПГ-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Тус шүүхийн эх сурвалжуудын мэдээлснээр маргааш (2025 оны хоёрдугаар сарын 13-ны) өглөө уг саналыг хэлэлцэх шүүх хурлыг хийхээр товлосон гэнэ.
2025-02-12
Авлигын төсөөллийн индексээр Монгол 180 орноос 114 дүгээрт жагслаа
Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллага Авлигын төсөөллийн индексийг жил бүр нэгтгэн танилцуулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны индексийг 180 гаруй орныг хамруулан гаргасныг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагынхан өчигдөр мэдээлэв.
2025-02-12
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд хоёр жил хорих ял шийтгэлээ
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-02-11