Нэгдсэн парадны бэлтгэл жигдэрчээ
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааны нэгдсэн бэлтгэл Буянт-Ухаа нисэх буудлын талбайд үргэлжилж байна.
2024-07-02
Эвалд Жосеф Еркерийг аялал жуулчлалын элчээр өргөмжлөв
“Баян Монгол ресорт”-ыг үүсгэн байгуулагч, Австралийн иргэн Эвалд Жосеф Еркерийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тэрбээр жуулчны баазаараа дамжуулан монгол өв соёл, уламжлал, нүүдэлчдийн аж байдлыг олон улсад сурталчлан таниулах, экспортыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулагчдын нэг аж.
2024-07-02
Төрийн албанд ажилладаг 47.2 мянган хүний ХАСХОМ-ийг цахим системд байршуулжээ
Төрийн албан хаагчид буюу нийтийн албанд сонгогдсон, томилогдсон хүмүүс жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өмнөх жилийнхээ хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг гаргадаг. Үүнийг нь АТГ-ынхан нэгтгэн Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд нээлттэй байршуулдаг билээ. Тэгвэл 2023 оны ХАСХОМ-ийг тус системд нэгтгэн оруулжээ.
2024-07-02
Жуулчдад зориулсан хурдан морины уралдааны тасалбар 20-40 мянган төгрөгийн үнэтэй байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэхээ олон нийтэд зарласан. Тэгвэл хурдан морины уралдааны жуулчдад зориулсан тасалбарыг үүнээс өмнө борлуулж эхэлсэн талаар аялал жуулчлалын байгууллагууд мэдээлж байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд болох шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан үзэх тасалбарыг 20, дараа өдөр нь үргэлжлэх их нас, азаргынхыг 30, 12-нд зохион байгуулах даага, соёолонгийнхыг 40 мянган төгрөгөөр борлуулж буй гэнэ. Энэ жил жуулчдад зориулсан суудлыг морины барианы хойд хэсэгт хуваарилжээ
2024-07-01