2707 бүтэн өнчин хүүхэд хэний асрамжид буй нь тодорхойгүй байна
Монгол Улсад 2022 оны байдлаар 1 282 373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 363 633, бүтэн өнчин 2911, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12 882 хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурч, харин хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо нэмэгджээ.
2024-05-30
Төлөвлөгөөт хяналтаар 41 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 360 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 201 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 159 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-05-29
Н.Дүгэрсүрэн: Үйлдвэрлэлийн орлогоос гаалийн татварыг төлүүлэх нь зүйтэй
УИХ-ын нэр бүхий гишүүд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төсөлд хоёр зүйлийн өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалтад өөрчлөлт оруулан, үйлдвэрлэл технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж, үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөхөөр тусгасан гэнэ.
2024-05-28
УИХ-д нэр дэвшигчдийн лавлагааг олгож байна
Улсын дээд шүүхээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-д заасны дагуу олгож байна.
2024-05-23