Гаалийнхны авлигын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэх нь
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 6-19-ний хооронд эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлжээ.
2026-07-24
Т.Даваадалайг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болов
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос шүүхэд санал хүргүүлжээ.
2026-07-24
Сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Т.Дүүрэн нарын хэргийг дахин шалгуулна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн, “Гэрэгэ тауэр”-ын эзэмшигч гэх П.Хишигбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.
2026-07-24
Орон сууцын залиланг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулав
Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилд залилах гэмт хэрэг 39 665 бүртгэгдсэний 2.9 хувь нь орон сууцтай холбоотой аж. Тодруулбал, орон сууцын захиалга хуурамчаар авч, бусдыг залилсан хэрэг 2024 оноос хойш 1167 удаа бүртгэгджээ.
2026-07-22
Хууль бус, хортой агуулгатай мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын ээлжит бус шуурхай хурал даанаар үндэсний болон дотоод аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнолыг хангах хүрээнд хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсэг байгуулжээ.
2026-07-21
Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийг шүүх талаар Японоос туршлага судлав
Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, үйл ажиллагааны загвар, бүтцийг олон улсын сайн туршлагад тулгуурлан судлах хэрэгцээ, шаардлага үүсээд буй. Үүний хүрээнд мэргэжилтнүүд Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхтэй танилцан, туршлага судалсан байна.
2026-06-18
“Европ жуулчид Монголд аялахдаа 1700-2750 ам.доллар зарцуулдаг”
“Отгонтэнгэр” их сургуулийн судлаач Б.Ербахыт, Х.Нямсүрэн нар “Монголын эдийн засагт Европын жуулч дын үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийсний үр дүнд европ жуулчид манай улсын аялал жуулчлалд хамгийн өндөр өгөөжтэй, нөлөө бүхий зах зээл болохыг тогтоожээ. Судлаачид 1999-2025 оны аялал жуулчлалын зах зээлийн өөрчлөлтийг харьцуулан судлахад европчууд нийт жуулчдын есөн хувийг эзэлж буй ч нэг аялагчийн Монголд өнгөрүүлэх хугацаа харьцангуй урт, санхүүгийн зарцуулалт өндөр, хөтөлбөртэй үйлчилгээ авах нь илүү байжээ.
2026-06-16
Дохионы хэлмэрчийн зардлыг улсын төсөвт тусгах нь
Сонсголгүй иргэд эрх ашгаа хамгаалуулах, тулгамдсан асуудлаа шийдүүлэх зорилгоор Төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгуулсан юм. Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар болон салбар яаманд хандан шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар тус холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч, зөвшилцөлд хүрчээ.
2026-06-08
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэрэгт торгох ял оноов
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон гурав дахь хэргийг тус аймаг дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйл чилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 саяар худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгсөн гэнэ.
2026-05-15
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүлэв
Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүллээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх төслийн удирдах хороог ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлах бөгөөд энэ онд хийх үйл ажиллагааныхаа болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
2026-04-28
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна. Иймд марафонд гүйх оролцогчдод зориулан бэлтгэлийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна
2026-04-21
УБТЗ-ын гурван ажилтан ослын улмаас амиа алдлаа
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн инженер, техникийн ажилтан гурван хүн зам тээврийн ослын улмаас энэ сарын 20-ны үдэш амиа алдлаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнгөрсөн баасан гаргийн 22.45 цагийн үед “Тоёота саи” загварын суудлын автомашин замын далан руу онхолдсон аж.
2026-03-24