Самар түүхээр явсан эмэгтэй сураггүй алга болжээ
Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т орших Хүрэн морьтын зоо хэмээх газарт 14 хүн самар түүж явснаас нэг нь сураггүй алга болжээ. Сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар есдүгээр сарын 21-ний 09:30 цагт хүлээн авсан байна.
2022-09-23