Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байна
БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 онд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх байршлуудад ажиллалаа.
2023-10-30
Зэрлэг амьтдын нэрийг үндэсний бичгээр бичиж өрсөлджээ
Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгөөр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтдын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа. Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийсэн гэнэ.
2023-10-30
“Аялал жуулчлал сэргэсэн ч ажиллах хүчин хомсдолтой байна”
“Мишээл экспо” төвд энэ сарын 27-29-нд болсон “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хөдөлмөрийн яармагийн үеэр Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын үеэр хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар. Тур оператор компаниудын 60 хувь нь энэ үеэр ажилтнуудаа алдсан. Ажилтнаа “хамгаалж”, хадгалж авч үлдсэн гэх 40 орчим хувь нь ч хүндхэн нөхцөл байдалтай, цалингаа арайхийн тавьж, хүмүүсээ торгоож байсан. 2023 онд аялал жуулчлал сэргэсэн ч тогтвортой ажиллах, мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй, хомсдолтой хэвээр. Мэргэжлийн хүнийг ажиллуулахаасаа илүү гэр бүл, ойр дотнынхноо дайчлах замаар хүний нөөцийн асуудлаа шийддэг аж ахуйн нэгж, байгууллага олон байна. Үүнээс үүдээд үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл тулгарч буй” гэлээ.
2023-10-30
Хур тунадас орж, шуурна
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-30
Заган ой бүхий сум нэгээр нэмэгдэв
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Хауланбек тэргүүтэй судлаачид ойн санг бүртгэх, нөхөн сэргээх ажлын хүрээнд Хөхморьт сумын нутаг, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Нисдэг эрэг, Зөөхий хэмээх газарт ургаж буй заган ойг улсын ойн санд шинээр бүртгэжээ. Ташрамд дурдахад, манай улсын говь, цөлийн бүс дэх ойн санг бүрдүүлдэг заг, сухай, хайлаас зэрэг модлог ургамал нь тархцын хувьд бага боловч бүс нутгийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
2023-10-27
Нэг сая га бүхий 11 газрыг хамгаалалтад авчээ
Эл төслийг байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 15 сумд хэрэгжүүлж буй. Зөвлөгөөнд эдгээр аймаг, сумын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, нөхөрлөл, хоршоодын гишүүн 200 гаруй хүн оролцсон юм. Төслийн зорилтыг хангахын тулд бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид энэ үеэр хөндлөө.
2023-10-27
Сурагчдыг байгалиа хамгаалдаг, газар зүйн онцлогоо мэддэг болоход тусална
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хамгийн том оролцогчид нь хүүхдүүд байх нь. Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (KfW)-аас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй.
2023-10-26
Монгол Улс мазаалайг олон улсад сурталчлах логотой болно
Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу манай улс мазаалай хамгаалах цогц ажил хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийхдээ мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, эл амьтныг үндэсний бахархал болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр хэмээн үндэсний хэмжээнд зарлах зэрэг санаачилга гаргасан. Тэгвэл цаашид мазаалайтай холбоотой бүх арга хэмжээг зохион байгуулж, сурталчлахдаа уралдаанаас шалгарсан логог ашиглах нь. Ташрамд дурдахад, эл ажлын хэсэг говийн баавгайг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх, уялдуулах чиглэлээр өдгөө ажиллаж буй гэнэ.
2023-10-25
Сэлэнгийн Ерөө сумд ой хээрийн түймэр дэгджээ
Улмаар аравдугаар сарын 23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулжээ. Өдгөө зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.
2023-10-25
Дорнодод 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн. Он гарсаар Дорнод аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн аж.
2023-10-25
Гурван аймагт ой, хээрийн түймэр гарчээ
Үүнд 0.5 га талбай өртсөн бөгөөд орон нутгийн онцгой байдлын албаныхан өнгөрсөн ням гаргийн 20.59 цагт галыг бүрэн унтраажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт тухайн өдрийн 13.20 цагт ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудтай хамтран галыг унтраахаар өчигдөр газар дээр нь ажиллаж байлаа. Түймэрт 15 га ой шатсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Ташрамд дурдахад, жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаа нь хуурайшилтын буюу ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй үед тооцогддог. Тиймээс энэ үед ой, хээрийн түймрээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2023-10-24