Их халууны дараа аадар бороо орж, үер буух магадлалтай гэв
Тэгвэл ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэйг анхаарууллаа. ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал “Ойрын хугацаанд баруун аймгуудаас эхлэн ихэнх нутгаар хална. Уг халалт говийн аймгуудад 5-6 хоног үргэлжлэх төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг хэсгээр 24-29, говийн бүсэд 37-42, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар 33-38, бусад нутгаар 29-34 градуст хүрнэ. Их халсны дараа дуу цахилгаантай аадар бороо орж, үер болох магадлалтай байдаг. Ийм эрсдэл наймдугаар сарын 1-2-нд учирч болзошгүй” гэв.
2023-07-31
Завхан аймгийн байгаль орчны тэргүүний албан хаагчдыг шагнав
Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын Тэргүүний ажилтан” тэмдэг, БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.
2023-07-28
Улаагчны хар нуур татарч буй шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулна
Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд д.т.д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Тус нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол гүн нь 16 - 50 метр байдаг бөгөөд нуурын эрэг орчим нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр 22 айл, зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
2023-07-28
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй ТУУЛ гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
2023-07-28
Сурагчид заг мод үрслүүлэх туршилт хийв
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх “Ирээдүй” эко клубийн сурагчид заг мод үрслүүлэх туйршилт хийжээ. Тус аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувь цөлжсөн талаар жил гаруйн өмнө БОАЖГ-аас нь мэдээлж байсан. Тиймээс Хөхморьт сумын 6-9 дүгээр ангийн сурагчид цөлжилтийн эсрэг заг модыг нийтээр тарих ажлыг санаачилсан байна.
2023-07-28
Хөрсний шинжилгээгээр гэдэсний халдвар үүсгэгч нян ихээр илэрчээ
Нийслэлд энэ сарын эхээр орсон борооны улмаас Сэлбэ, Дунд, Туул гол үерлэсэн. Үүний улмаас хөрс хэр хэмжээгээр бохирдсоныг тогтоохоор шинжилгээний баг ажиллаж буйг бид өмнө нь мэдээлж байв. Шинжилгээний багийнхан үерт автсан газрууд болон гэр хорооллын нийт 55 цэгээс хөрсний дээж цуглуулж, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн лабораторид хүнд металл, микро биологийн буюу нянгийн шинжилгээ хийсэн байна. Хүнд металлын шинжилгээгээр хөрсний дээж авсан нийт цэгийн 5.5 хувьд нь цайр хүлцэх хэмжээнээс өндөр байгааг тогтоожээ.
2023-07-28
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-27
Нарыг шөнө ч ашиглая
...Нөгөөтээгүүр, хямд цахилгааныг үрэлгэн хэрэглэх нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг ч тэмдэглэж буй. Мөн шинээр барьж буй амины орон сууцын хорооллыг эрчим хүчээ заавал хосолмол эх үүсвэрээс хангахаар шийдвэрлэх, нарны панель, салхин сэнс суурилуулах айл өрхөд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлбэл урамшуулах зэргээр дэмжих ёстойг ч онцолж байгаа юм...
2023-07-27