Архангай аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 44 хувьтай байна
Ойн хөнөөлт шавжтай улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61385 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Батцэнгэл, Булган, Жаргалант, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг сумдын ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан, микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 19275 га талбайд хийгээд байна.
2023-07-26
Борцгор хотонгийн судалгааг Хятадын судлаачидтай хамтран хийж байна
Зүүн Азийн Борцгор хотонгийн судалгаа, хамгааллын ажлууд маш бага хийгдсэн байдаг тул Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, БНХАУ-ын ойн шинжлэх ухааны академийн судлаачид хамтран Борцгор хотонгийн нүүдлийн судалгааг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байна.
2023-07-26
“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газрыг байгуулах асуудлаар хуралдлаа
“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2011 оны тавдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурж, баталгаажуулан улмаар олон улсын “Хүн ба шим мандлын сүлжээ”-нд бүртгүүлсэн нь олон улсын хэмжээнд хил дамнасан экосистемийг хамгаалах сайн жишиг загвар болсон гэж үздэг.
2023-07-26
Орхон, Туул, Халх голууд үерийн аюултай түвшнээс давжээ
Орхон, Туул, Халх зэрэг голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа тул дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.
2023-07-26
Өнөө шөнө дуу цахилгаантай, аадар бороо орно
Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
2023-07-25
Замын ажил удааширснаас байгаль орчинд хохирол учирсан гэв
Аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрыг дэд бүтэцтэй болгох төслийг 2018 онд эхлүүлсэн ч цар тахал, хүйтний улирал, жуулчлалын оргил үе зэргээр шалтаглан цалгардуулсаар дуусгахаар төлөвлөсөн хугацаанаас нь гурван жил хэтрүүлээд буйг нутгийн иргэд хэлэв. Ингэснээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зорилгыг алдагдуулж, олон жил дуншсан Дархан-Уулын замынхтай ижил нөхцөл үүсгэж байгааг ч хөндлөө.
2023-07-25
Ирвэст зориулж хөв байгуулна
Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход чиглэсэн ажлууд голдуу хэрэгжүүлдэг бол энэ онд “уулын эзэн”-д зориулж, Говь-Алтай аймгийн Дарви сумын Мараатын эх хэмээх газарт хөв байгуулахаар болжээ. Тус цэгт ус хуримтлуулах хөв байгуулснаар цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтдын амьдрах орчин сайжирна гэж үзэж байгаа аж. Хөв барих аж ахуйн нэгжийг ирэх сарын 3-ны дотор шалгаруулж, ажлыг нь 20-нд эхлүүлэн, аравдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2023-07-25
Тэрэлж орчмоос 17.5 тонн хог хаягдал цэвэрлэлээ
Наадмын дараах үүссэн хогийг түүж цэвэрлэх ажил 2023 оны 7 сарын 15 өдрөөс эхлэн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэж, одоогийн байдлаар 17,5 тонн хогийг Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаяад байна.
2023-07-25
Сэлэнгэ аймгийн долоон сумын төмс, хүнсний ногооны талбай үерт өртлөө
Манай улсын улаан буудайн 40-50, төмсний 20, хүнсний ногооны 35 хувийг бэлтгэдэг Сэлэнгэ аймгийн зарим сумд үерийн улмаас тариалангийн талбай усанд автсан байна. Тодруулбал, Мандал, Ерөө, Шаамар зэрэг долоон сумын төмс, хүнсний ногооны талбайн багагүй хувьд ус хуримтлагдан, таримал ургах аргагүйд хүрчээ. Энэ талаар дээрх аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр “Зарим нутагт цочир хүйтэрсний улмаас улаан буудайн соёо мөндөрт цохиуллаа. Мөн олон хоног үргэлжлэн бороо орж буйгаас төмс, хүнсний ногооны талбай усанд автсан. Одоогоор хэдэн га талбайд хэр хохирол учирсан, цаашид ямар үр дагаварт хүргэх талаар тооцоолоогүй байна” гэв.
2023-07-25
Увс нуурын эргээс 52 тонн хог түүж, цэвэрлэлээ
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсгээс 3 тн орчим хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа.
2023-07-25
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын далангийн хажуу налуу урсжээ
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас өнөөдрийн 11:00 цагийн байдлаар орон нутгийн замын нөхцөл байдлыг мэдээллээ. Тодруулбал, Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км, 49-50 км-т хүчтэй аадар борооны улмаас хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан эвдрэл үүсжээ.
2023-07-24