Голуудын үерийн түвшин 15-45 см нэмэгдээд байна
УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Улиастай, Хангай нурууны Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдсэн байна.
2023-07-24
Нийслэлийн 66 хорооны 195 барилга, байгууламж үерт өртжээ
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянга хэрэглэгчийн цахилгааныг сэргээжээ.
2023-07-24
ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
2023-07-24
Мазаалайн амьдрах орчныг хянана
Тодруулбал, мазаалайн амьдрах орчныг үнэлэх, Говийн их дархан цаазат газарт газар зүйн мэдээллийн систем байгуулах, тус амьтны идэш тэжээлийн хүртээмжийг судлан тогтоох, биологийн бусад төрөл, зүйлийн мониторинг хийх зэрэг ажлыг төлөвлөсөн байна. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрынхан судлаачдын багийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзаж, санал солилцжээ.
2023-07-24
Нийслэлийн бүсэд бамбай хоншоорт хорт могой олширчээ
Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Мөн иргэд, олон нийт та бүхэн амралт, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө сэргийлээрэй.
2023-07-22
Дуу цахилгаантай бороо орно
Долдугаар сарын 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд,төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-22
82 мянган га талбайд ой зохион байгуулалтын ажил хийнэ
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачилга” төрийн бус байгууллагатай хамтран хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг энэ өдрүүдэд хийгээд буй бол Хэнтийнхэн ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
2023-07-21
Хээрийн судалгаанд оролцох сайн дурынхныг бүртгэж байна
Судлаачид Хурхын экологийн сууринд төсөл хэрэгжүүлж эхэлсэн үеэсээ их, дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнуудыг хээрийн судалгаанд дадлагажигчаар хамруулж, чадавхжуулж ирсэн юм. Тэгвэл өнөө жил хамрагдах сайн дурын ажилтнуудыг бүртгэж эхэлжээ. Байгаль орчны салбарт ажиллах хүсэлтэй, энэ чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг оюутнууд bayarmaa@wscc.org.mn цахим хаягаар танилцуулга, мэдээллээ илгээснээр шалгаруулалтад оролцох боломжтой гэнэ. Экологичидтой баг болон ажилласнаар хээрийн судалгааны туршлага хуримтлуулах, мэргэжлийн судлаачдын мэдлэг, ур чадвараас хуваалцах, туршлагадаа үндэслэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, байгаль орчны чиглэлээр тэтгэлэгт хамрагдах, олон улсын сайн дурынхантай хамтран ажиллах боломжтой гэнэ.
2023-07-21
Улаагчийн хар нуурын эргээс 500 кг нойлын цаасны хаягдал түүжээ
Хяргас нуур – Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын отоглох цэгийн ойр орчмоос 500 кг нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэж ажилласан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
2023-07-21
Дулаарлын үзэгдэл дэлхийн дунджаас гурав дахин хурдтай явагдана
МУИС-ийн Ойн экосистемийн мониторингийн лабораторийн хамт олны хамтарсан судалгааны үр дүн 2023 оны долоодугаар сарын 10-ны өдөр “NATURE” Communications Earth & Environment сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зуны улиралд хэт халалт нь модлог ургамлын фотосинтез явуулах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судаллаа.
2023-07-21
Хараа, Ерөө, Онон, Орхон голууд үерийн түвшинг давжээ
Үүр, Халх голууд болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Орхон гол орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ. Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Хэрлэн, Онон гол Хангайн нурууны арын Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Онги голын орчимд үерийн түвшинг тус тус 5-65 см давсан байдал үргэжилсээр байна.
2023-07-21