Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Усны ослоос сэргийлэх зорилгоор камер байршуулжээ 

Энэ жил “Эрсдэлгүй аялал, эндэлгүй зун” уриан дор иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж буй аж. НОБГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Бурмаа “Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд усны ослоор 62 том хүн, 20 хүүхэд амиа алдсан. Аялал, зугаалгын улиралд энэ төрлийн осол эрс нэмэгддэг. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд хяналтын камер байршуулсан. Холбогдох байгууллагуудаас гаргасан хамтарсан багийнхан энэ сарын 21-нээс эхлэн өдөр бүр хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнчлэн есдүгээр сарын 15 хүртэл “Завьт эргүүл” ажиллуулна” гэв. 
2023-06-30

“Өсвөрийн байгаль хамгаалагчид” хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг танилцуулав 

НҮБ-ын Монгол Улс дахь нийгэмлэг, БОАЖЯ, “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнд хамрагдсан 12-16 насны сурагчид байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг онол, практикийн түвшинд судалж таван багт хуваагдан, бичил төсөл хэрэгжүүлсэн байна.
2023-06-29

Хушны самар түүж эхлэх хугацааг нэг сараар хойшлуулав 

Иргэд ойн дагалт баялаг түүж, бэлтгэхдээ харьяа газрынхаа байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авах ёстой ч үүнийг огт хэрэгжүүлдэггүй. Харин шинэ журамд аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ойн анги, цагдаагийн байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг ойн нөөцийн ашиглалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Иргэдийн нэг удаа самар, жимс бэлтгэх дээд хэмжээг 50 кг-аар тогтоосон байна. 
2023-06-27

Тайланд улстай аялал жуулчлал, боловсролын салбарын харилцааг өрөгжүүлнэ  

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана зургадугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна.
2023-06-26

Дуу цахилгаантай аадар бороо орно

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, дуу цахилгаантай бороо орно
2023-06-24

Хэрлэн гол дагуу 2500 бургас тарив

Тус байгууллагынхан 45 га талбайн ойн сан, аймгийн төв дэх 28.8 га талбайн ногоон байгууламж, авто зам дагуух 52.7 га ойн зурвасыг арчилж, хамгаалдаг бөгөөд орчны бохирдол, доройтлыг бууруулж, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн гол орчимд сүүлийн жилүүдэд бургас тарих болсон байна. 2022 онд 30, энэ жил нийт 73 мянган мод тариад буй гэнэ. Үүнийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийж байгаа нь ойн ангиудад үлгэрлэх сайн жишиг болсныг байгаль хамгаалагчид дурдлаа. 
2023-06-22

Модны унгиралыг даралттай усаар шүршинэ

Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилоод байна. Олон улсад хэрэгжүүлж байгаа технологийг өөрийн онцлогт тохируулж 2021 онд 20 000 гаруй улиасанд тариа тарьж туршсан нь үр дүнтэй байсан. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр гардаг. Харин тариа тарьснаар модны молцгийн дундаас үүсдэг цагаан үр хөврөлийг хүчээр зогсоодог. Тариа тарих нь модонд ямар нэг сөрөг нөлөөгүй. Гэвч унгиралыг арилгах тарилга тарих санхүүжилт бидэнд хангалттай байхгүй” гэв. 
2023-06-22

Буйр, Өгий, Доод цагаан нуурын уугуул загасны төрөл, зүйл цөөрчээ 

Харин Өгий нуурын нөөцийг 80.6 тонн гэж тооцсон аж. Загас агнуулахдаа нийт нөөцийн 15-20 хувиас хэтрүүлэхгүй байх нь зохистой хэмээн дүгнэсэн аж. Эдгээр нуур органик бохирдолд их хэмжээгээр өртсөнөөс уугуул загасны төрөл, зүйл хумигдаж, заримынх нь өсөлт, амьдрах хувь эрс нэмэгдсэн нь гидрохимийн судалгааны үр дүнд тодорхой болжээ. Загасны нөөц багасахад хууль бус агнуур, хог хаягдал, малын нөлөө, ус ашиглалт, газар тариаланд ашиглаж буй бордоо зэргээс үүдэлтэй бохирдол зонхилон нөлөөлж байна гэж судлаачид дүгнэв. 
2023-06-22

163 тахь, 1200 хулан бүртгэв

Мөн “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын тахь групп” нийгэмлэгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг Тахь усны баян бүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газарт аялуулж, хээрийн судалгаа, дадлагад хамруулсан байна. 
2023-06-21

Дундговь аймаг Жуулчны мэдээллийн төвтэй болжээ 

Монголд ирэх жуулчны тоо өсөхийн хэрээр говийн бүсэд аялагч олширч байгаа учраас нутаг орныхоо байгаль, цаг уурын онцлог, аяллын гол маршрут, дурсгалт газар, зочлох үйлчилгээний байгууллагуудтай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос хүргэх нь зүйтэй гэж үзсэн аж. 
2023-06-21

Ихэнх нутгаар 30 градус давж халахыг анхааруулав

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж үргэлжлэн халахыг анхаарууллаа.
2023-06-21

Өгий нуурын загасны нөөцийн 15-20 хувиас илүүгүйг агнах нь зүйтэй гэж үзжээ

Өгий, Найман, Буйр, Доод цагаан нуурын анхдагч бүтээгдэхүүний хэмжээг тооцож жилд ашиглавал зохих амьтны нөөцийг тогтоох зорилгоор “Монгол орны нуурын анхдагч бүтээгдэхүүн” сэдэвт судалгааг доктор Ч.Аюушсүрэнгээр удирдуулсан судлаачдын баг  хийж гүйцэтгээд байна. 
2023-06-20

Хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа хийж байна 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийнхантай хамтран хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа хийж байна. Үүнд үндэслэн шавж устгал зохион байгуулах аж.
2023-06-20

Цөлжилт ой, бэлчээр, газар тариалангийн салбарт шууд аюул учруулж байна

ой, бэлчээр, газар тариалангийн салбарт шууд аюул учруулж байна
2023-06-19

"Борхүү"-г байгальд нь тавьжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.
2023-06-19

Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бууна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-06-19

Цагаан зээрийг хууль бусаар агнах, хил дамнан худалдахаас урьдчилан сэргийлэх уулзалт болжээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус агнуурын зэрлэг ан амьтныг хамгаалах, тэдгээрийн эд эрхтэн хил дамнан худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагаан зээрийн хууль бус агнуурыг бууруулах боломж” сэдэвт бүсчилсэн уулзалтыг Дорнод аймагт зохион байгуулж байна.
2023-06-18

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгав

Салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 01/20 дугаартай удирдамжийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд 2023 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс БОАЖЯ -ны салбарын хяналтын газар, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.
2023-06-16