Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО бүртгэлдээ оруулжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО
2023-06-14

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарсныг орон нутгийн иргэд, холбогдох байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны дүнд богино хугацаанд цурамд оруулж, аюулыг хязгаарлажээ. Тухайн үед шуурхай ажиллаагүй бол их хэмжээний ойн сан галд өртөж, хохирол амсах байсныг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн онцлов. 
2023-06-13

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
2023-06-13

Ховд аймгийн Булган сумын өрх бүр мод тарьжээ

Ташрамд дурдахад, одоогоор Ховдын Булганд жимсний 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 300 өрх жимс тарьдаг агаад өнгөрсөн намар нийт 60 орчим тонн ургац хураажээ. 
2023-06-13

Ойн мэргэжлийн байгууллагуудад үүргийн шүршигч багаж олгов

БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, “Рио тинто Монгол” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөс ойн мэргэжлийн байгууллагуудад үүргийн 120 шүршигч багаж өгчээ.
2023-06-13

Сэлбэ голын эхэд хиймэл нуур байгуулжээ

Тэрбээр “Барих явцад нийслэлийн байгаль орчны нэр бүхий мэргэжилтэн, экологийн цагдаа, дүүргийн байгаль хамгаалагчид саад болсон. Бидэнд Экологийн цагдаагийн албанаас 16 удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл алт угааж голын сав газрыг “хоормог” болгож байгаа, Туулын эрэгтхууль зөрчин барилга барьж буй нөхдөд ямар ч арга хэмжээ авдаггүй. Нийслэлийн Байгаль орчны газрынмэргэжилтэн 29 хоног ажил зогсоосон. Хүнд даацын 100 машинаар өдөрбүршороо зөөсөөр ард нь гарлаа” гэв.
2023-06-13

Булган уулд 10 янгир нутагшуулав 

Тиймээс нутгийн уугуул залуус биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт янгир нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр санаачилсан аж. Төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж, 50 хүртэлх тооны бодгаль шилжүүлэн нутагшуулахаар төлөвлөжээ. 
2023-06-12

 Тусгай хамгаалалттай газрын хууль зөрчсөн 47 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлжээ 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, тогтоомж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулж, бохирдол үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, газар ашиглах эрхийг нь цуцлах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр болсноо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан мэдэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард тус газраас тусгай хамгаалалттай бүсэд хийсэн хяналт шалгалтаар 42 иргэн, аж ахуйн нэгжид холбогдох зөрчил илрүүлж, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэн, 120 сая төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулжээ.
2023-06-09

Киргизийн төлөөлөгчид уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцохоор Монголд иржээ

 Гадаадын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч Лин Цао болон холбогдох албынхан хүлээн авлаа.
2023-06-08

Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороотой

9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
2023-06-08

Барилгын ажилтай холбоотойгоор Хөвсгөлд зам хэсэгчлэн хаана

Хатгалын төвөөс Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд тавих 5.5 км замын ажлын хүрээнд “Их тайга” жуулчны баазаас “Ашихай” амралтын газар хүртэлх хэсэг (гурван км)-ийг энэ сарын 20-ноос ирэх сарын 1 хүртэл хаах гэнэ. Харин Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км зам барих ажлын хүрээнд Тойлогтын нуураас “Хун одод” жуулчны бааз хүртэлх 11 км-ийг ирэх сарын 25-наас 30 хоног хаах юм байна. Иймд жуулчны бааз, амралтын газар, аяллын агентлаг, тур операторуудыг аяллаа зөв төлөвлөхийг анхааруулав. 
2023-06-07

Томоохон голууд үерийн түвшнийг давжээ

Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт хур тунадас орсон байна. Долоо хоногийн нийлбэр дүнгээр Булган аймгийн Орхон сумд 72.2, өдрийн дунджаар Гурванбулагт 54 мм хур тунадас орсон нь хамгийн их үзүүлэлтэд тооцогдож буй аж. Борооны улмаас томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг ЦУОШГ-аас өчигдөр мэдээллээ.
2023-06-07

Ихэнх нутгаар хална

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална
2023-06-07

Хамгаалалтын захиргаад жуулчин хүлээж авахад бэлдэж эхэлжээ 

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан тусгай хамгаалалттай газрууд жуулчид хүлээж авах бэлтгэлээ базааж, хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулж байна. Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан Увс аймгийн БОАЖГ, Завхан сумын ЗДТГ-тай хамтран Хяргас нуур орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагаатай танилцжээ.
2023-06-06

Ногоон бүсэд зорчихгүй байхыг анхааруулав 

Гэвч иргэдийг онцын шаардлагагүй бол тухайн хугацаанд нийслэлийн ногоон бүсэд зорчихгүй байхыг тус газраас сэрэмжлүүллээ. Химийн бодис цацсан ойгоос ойн дагалт баялаг түүж, ашиглахгүй байхыг анхааруулав. 
2023-06-06

Нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээгээр дэлхийд аравдугаарт орж байна 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар 1972 оноос жил бүрийн зургадугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарласан билээ. Үүний хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах тухай дэлхий дахинд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулдаг. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалаад зогсохгүй энэ өдрөөр дамжуулан тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, түүнийг хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулсаар ирсэн. Тэгвэл өчигдөр “Хуванцар хог хаягдлын бохирдлын шийдэл” уриан дор эл өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. 
2023-06-06

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тайландад ажиллаад иржээ

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны зургадугаар сарын 2-нд Бангкок хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов. 
2023-06-04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Маргааш 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-06-04