Хөгширсөн, илжирсэн гэх нэрээр том моднуудаа хядаж дуусгах нь
Төр, засаг иргэдийг мод тарихад, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалж буй ч харьяа байгууллагууд нь үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна уу гэлтэй байгальд халтай үйлдэл гаргах болов. Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажилтай холбогдуулан Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг “хяргаж”, хожуул болгосон нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Энэхүү үйл явдал Бүх нийтийн мод тарих үндэсний өдөртэй давхацсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Бухимдсан иргэд “Манай улс тэрбум мод тарих бус, тайрах хөтөлбөр хэрэгжүүлж байна” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.
2023-05-16
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт 10 хэм дулаан бол шөнөдөө 3 хэм хүйтэн.
2023-05-16
Япон Улсад "Welcome to Mongolia" арга хэмжээ болж байна
“Монгол, Японы аялал жуулчлалын бизнес форум”-ыг зохион байгуулснаар хоёр Улсын бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг нээх, Монгол Улсад Японы томоохон компаниудын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татахад чухал ач холбогдолтойг БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр онцолж байв.
2023-05-15
“Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форум зохион байгуулав
Архангай аймгийн ЗДТГ түүхэн ойгоо угтсан “Архангай-100” арга хэмжээний хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форумыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, эл хоёр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа олон нийтэд тайлагнасан байна. Архангайчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод ургуулах зорилт дэвшүүлж, энэ оны байдлаар 523 мянган бут, сөөг тарьжээ. Хогийн цэг байсан найман га газарт ногоон төгөл байгуулахаар төлөвлөснөө форумын үеэр эхлүүлсэн аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд доройтсон гэж үнэлэгдсэн 40 000 га талбайд шавж устгал хийхэд шаардлагатай зардлыг БОАЖЯ-наас бүрэн шийдэхээр болсон гэнэ.
2023-05-15
Хаврын мод тарих арга хэмжээг нээлээ
“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай 2023 оны хаврын мод тарих арга хэмжээний нээлт өнгөрсөн бямба гарагт буюу Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд эл өдөр нийслэлийн найман байршилд тогтоосон хуваарийн дагуу мод тарьсан бол иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа.
2023-05-15
"Бүх нийтээрээ мод тарих өдөр" энэ сарын 11-19-нд үргэлжилнэ
Бүх нийтээр мод тарих өдрүүдэд Ойн газраас 23300 ширхэг тарьц, суулгацыг заасан найман байршилд олгоно. Мод тарих үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй. Иймээс тухайн байршлуудад зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
2023-05-14
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ. Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан бол шөнөдөө 4 хэм дулаан байна.
2023-05-14
23 300 ширхэг тарьц, суулгац үнэгүй олгохоор бэлтгэжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ хавар Улаанбаатар хотын найман байршилд иргэд, төрийн байгууллагынхнаар мод тариулахаар болсон. Тэгвэл тус газрынхан хотоо “ногооруулах” санаачилгад нэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй олгохоор зургаан зүйлийн навчит болон шилмүүст модны 23 300 тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Урьдчилсан тооцооллоор Бумбатын булаг орчимд 1000, Айцын аманд 2000, “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газарт тус бүр 3000, “Ногоон хэрэм” төслийн талбайд 4000, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 5000, “Баянгол”, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 5300 мод, сөөг тариулахаар төлөвлөсөн байна.
2023-05-12