Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 21, шөнөдөө 8 хэм дулаан байна. 
2023-05-09

“Монгол наадам цогцолбор”-т жимсний модны төгөл байгуулна 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллага болон “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдах ажилтан, албан хаагчид хамтран Хүй долоон худагт мод тарив. Цөлжилтийг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд нийт 30 гаруй удирдах албан тушаалтан оролцож, мод тарилаа.
2023-05-08

Их хэмжээний цас орсноос Дуут сумд гамшгийн нөхцөл бүрджээ

Тус аймгийн ЗДТГ-аас өчигдөр 12.00 цагийн үед “Дуут сумд нөхцөл байдал хамгийн хүнд байна. Замд гарсан дөрвөн хүн цасанд боогдож, холбоогүй болсон. Иргэд сумын төвөөсөө 4-5 км яваад л цасанд боогдож, буцаж байна. Тиймээс туулах чадвар сайтай автомашинаар зам, давааны цасыг цэвэрлэх, иргэд, малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр Онцгой байдлын газраас шуурхай бүлэг ажиллуулж эхэллээ” гэж мэдээлсэн юм.
2023-05-08

ҮЦХ-ийн зогсоолд цахилгаан автомашиныг үнэгүй байршуулдаг боллоо

Цахилгаан буюу “Эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.
2023-05-08

Тарьсан модоо бүртгүүлэх боломжтой 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагууд хамтран www.terbummod.mn сайт болон “Terbummod” аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгчид болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, мөн тэдний оролцоог тэгш, хүртээмжтэй байлгах, модны бүртгэл, тооллогыг үнэн, зөв хийх зорилгоор үүнийг бүтээсэн юм байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тарьсан модоо дээрх аппликэйшнд бүртгүүлэх боломжтой гэнэ.
2023-05-05

 Түймэрт өртсөн хоёр хүний биеийн байдал хүндэрчээ 

 Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт энэ сарын 1-нд хээрийн түймэр дэгдэж, улмаар Гурванзагал, Чулуунхороот сумын нутгийг дамнан тархжээ. Уг түймэрт хоёр иргэн, хилийн цэргийн найман алба хаагч өртсөн байна. Тухайлбал, Чойбалсан сумд хоёр иргэн түймрээс гэрээ хамгаалах гээд галд өртжээ. Тэд 6-8 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал нь хөнгөн, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авсан гэнэ.
2023-05-05

“Зүг буруулсан” зун

...Уг тайланд үндэслэн гаргасан зөвлөмжид “Монгол орны баруун өмнөд хагаст агаарын температур олон жилийн дунджаас дулаан бөгөөд хур тунадас бага байх төлөвтэй тул дээрх бүс нутагт агаар, хөрс хэт халж, хуурайшилт болно. Үүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэжээ... 
2023-05-05

Энэ хавар долоон байршилд мод тарихаар төлөвлөжээ 

Харин Айцын амны зургаан га талбайд 4475 мод, сөөг тарихаар бэлтгэл базаасан гэнэ. Гачуурт дахь мод үржүүлгийн газарт навчит болон шилмүүст мод 400 гаруйг тарихаар төлөвлөсөн байна. 
2023-05-04

Хэрлэн голоос хайрга, дайрга олборлохыг хориглов

Голын хамгаалалтын бүсэд багтах таван га газрыг 2016 онд тусгай хамгаалалтаас гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид болон барилгын компанийнханд боломж олгосон нь ийм нөхцөлд хүргэсэн аж. Олборлолтын нөлөөгөөр сүйдсэн газруудыг нөхөн сэргээх ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Сав газрын захиргааныхан усны сан бүхий газрыг бохирдлоос хамгаалах албан даалгаврын хүрээнд гол дагуух хог хаягдал, сэг зэмийг цэвэрлэх ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж буй юм. 
2023-05-04

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдыг ЭКО аялалд хамрууллаа

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 30 сурагч, 2 багшийг чадавхжуулах эко аяллыг зохион байгуулав.
2023-05-02

Он гарсаар 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна

Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 2600 гаруй хүн
2023-05-02

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт хорогдсон малын сэг зэмийг түүж, устгалаа

  Энэ хүрээнд 30 гаруй малын сэг зэм болон байгальд хор нөлөөтэй хог хаягдлыг сумын Мал эмнэлгийн тасгийн албан хаагч нартай хамтран ариутгал халдваргүйтгэл хийж устгав.
2023-05-02

Хөрс зөвшөөрөлгүй хуулж, шороогоо голын голдиролд буулгажээ

Туул голын сав газрын захиргааныхан Экологийн цагдаагийн албатай хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулжээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуйн нэгж худалдааны төв байгуулах ажлын хүрээнд гурав орчим га газрын хөрсийг зөвшөөрөлгүй хуулж, шороогоо голын голдирол хэсэгт буулгаж байжээ.
2023-05-02

Цэвэрлэх байгууламжийн таагүй үнэрээс хэзээ салах бол

Одоогийн цэвэрлэх байгууламжаас өдөр бүр их хэмжээний лаг гардаг. Үүнээс шалтгаалан эвгүй үнэр тархаж байгаа. Цэвэрлэх байгууламжийг ашиглагч Ус сувгийн удирдах газрынхан уг нь лагийг өдөр бүр хучиж, далдлах, үнэргүйжүүлэх ёстой” гэлээ. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2017 оноос эхлүүлжээ. Гэсэн ч цар тахлын улмаас хэсэг хугацаанд бүтээн байгуулалтын ажил саатсанаас болж өдий хүртэл ашиглалтад оруулж чадаагүй гэнэ. Өвлийн утаанаас арай гэж салаад л улаанбаатарчууд Төв цэвэрлэх байгууламжийн таагүй үнэртэй “золгодог” байдлыг хэзээ өөрчлөх вэ.
2023-05-02

Бөөрний шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентгений оношилгооны бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээ (бөөрний ялгаруулах үйл ажиллагаа, гистеросалфингографи, шодойн хөндүүлэг бие, шээдэг сүв, шээлгүүр өгсүүлэх, уруудуулах, цистография)-г 45 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-05-02

Хуруу батарейг цуглуулж устгах ажлыг эхлүүлнэ

БОАЖЯ-наас эрхзүйн шинэтгэлийг хийх шаардлагатай байна. Дахин боловсруулах чиглэлийн үйлдвэр, ААН, иргэдийг дэмжих бодлогыг гаргах хэрэгтэй байна. 2017 онд Хог хаягдлын тухай хууль батлагдсан. Хог хаягдлын нөхөн олговор, тохижилт үйлчилгээний чиглэлээр Эко төлбөрийн тухай хуулийг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна
2023-05-02

Тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх хураамжийг нэмлээ

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шинэчлэн тогтоосныг өчигдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн байна. Манай улсад 1995 оноос эхлэн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх иргэнээс 300, автомашинаас 500 төгрөгийн хураамж авдаг болжээ.
2023-05-02

 “Хөх морь”-ио хөдөлгөж чадах уу

...Харин “Хөх морь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалт хийж чадвал 52 тэрбум шоо метр ус хуримтлуулах боломжтойг Усны газрын ахлах мэргэжилтэн Х.Мягмаржав дурдав. Усны салбарын судлаачид ийнхүү тооцжээ. Тодруулбал, одоо бидний жилд хэрэглэж буй уснаас 104 дахин их нөөцийг голуудад урсцын тохируулга хийх, хуримтлуулах байдлаар бүрдүүлнэ гэсэн үг...
2023-05-02