Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Аялал жуулчлалын үйлчилгээний тусгай зөвшөөрлийг багасгана

Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.
2023-04-25

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлэгт Аймгийн ЗДТГ, БОАЖГ, УЦУОШ төв, ОБГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, малчид тариаланчдыг оролцуулан санал авах ажлыг зохион байгууллаа.
2023-04-25

Чулуут голд 500 мянган жарамгай нутагшуулах нь

“Чулуут тул-2030” төслийг иргэд, олон нийтийн хандиваар хэрэгжүүлдгээрээ онцлог. Тариат сумынхнаас эхлээд олон иргэн, аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд үүнд хандив өргөжээ. Төслийн багийнхан “Таны өгсөн мянган төгрөг бүр Чулуут голд нэг жараахай болж очдог” хэмээгээд иргэдийг энэ жилийн хандивын үйл ажиллагаанд нэгдэхийг уриалав.
2023-04-25

Мод үржүүлгийн компаниудын борлуулалтыг сайжруулахад БОАЖЯ хамтран ажиллана

Манай улсад мод үржүүлгийн 140 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн ихэнх нь 10-аас дээш жил ажиллаж буй, хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад үйл ажиллагаа нь өргөжжээ. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-нд болсон өглөөний уулзалтад танилцууллаа.
2023-04-25

Дорнод, Сүхбаатар аймагт дэгдсэн түймрийн улмаас 3.6 тэрбум төгрөгийн хохирол учрав

Үүний дүнд нийт 52 амьтан галд өртөж үрэгдсэнийг тогтоожээ. Тухайлбал, цагаан зээр 40, бор туулай тав, халиун буга гурав, Дорнын молцог хандгай, зэрлэг нугас, тас, дагуур зараа тус бүр нэг байсан аж. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцоход дээрх хохирлын хэмжээ 128.2 сая төгрөг болсон байна. Эдгээрээс гадна байр сууц, автомашинд учирсныг нь оруулан тооцоход нийт хохирлын хэмжээ 3.6 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ.
2023-04-25

Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Увсын баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-04-25

Хар ус нуурын эргээс 10 тонн хог цэвэрлэж, хаялаа

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хар-ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран Хар-ус нуурын БЦГ-т байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хамтран зохион байгуулжээ.
2023-04-24

Хатгалын замын 7.5 км-ийг нь долдугаар сард ашиглалтад оруулна

Тус чиглэлийн замд цэвдгийн гэсэлтээс хамгаалах шинэ технологи буюу хязгаарлагч гео торлог, нэхмэл ашиглаж буйгаараа онцлог. Ингэснээр байгалийн шалтгаант эвдрэл сүйдлээс сэргийлэх, замын чанарыг сайжруулах ач холбогдолтойг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.
2023-04-24

Хөвсөл нуурын эрэг дагуух автозамыг ДОЛДУГААР сард ашиглалтад оруулна

БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй замын ажилтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
2023-04-24

Улаанбаатарт бороо орно

Өнөө шөнө  баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр  төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна. Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан бол шөнөдөө 10 хэм хүйтэн байна. Хур тунадастай
2023-04-24

"Тэрбум мод" семинар Орхон аймагт болж байна

Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Уг амлалтыг биелүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн судлаачдын боловсруулсан Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолборын ТЭЗҮ-г хэлэлцэж байна. Үүнд ойн салбарын эрдэмтдийн санал, зөвлөмжийг авч, нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилготой “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинарыг “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээс зохион байгуулж байна.
2023-04-21

Аялал жуулчлалын салбарт Манжуур хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
2023-04-21

Аялал жуулчлалын дээд боловсрол "Эрэлттэй мэргэжил"-ийн жагсаалтад орлоо

Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор тус мэргэжлээр суралцаж буй оюутнууд “Боловсролын зээлийн сан”-аас олгодог сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой болох юм.
2023-04-21

Азийн явган алхалтын наадмын бүртгэл эхлэв

Онцлог нь бүх зардлаа хувиасаа гаргах ёстой аж. Монголоос эл наадамд оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 22 хүртэл хүлээж авах гэнэ. Зургадугаар сарын 2-нд “Азийн алхалтын форум” техникийн хурлыг Тоттори мужаас зохион байгуулснаар наадам эхэлж, дараагийн хоёр өдөрт үндсэн арга хэмжээ үргэлжлэх юм.
2023-04-21

Баянцагааны талд хамгаалалтын дотоод бүсчлэл тогтооно

Тухайн бүс нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар 2014 онд улсын тусгай хамгаалалтад авсан ч бэлчээрийн хэт ашиглалтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн талхлагдаж доройтсон байна. Шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал зонхилсноос хөрсний үржил шим алдагдаж, цагаан зээр нутаглах боломжгүйд хүрчээ
2023-04-21

Хуванцраар шагай, хувцсаар цаас үйлдвэрлэж байна

Бид хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой ч хөрсөнд хаяж үлдээдэг, байгальд ээлгүй улс болоход ойрхон гэдгийг иргэд, олон нийтэд хүргэх зорилготой “Хогны хувьсал” арга хэмжээ өчигдөр боллоо. Хог хаягдал боловсруулах, түүгээр бүтээгдэхүүн хийдэг 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага анх удаа үүнд нэгдсэн юм .
2023-04-21

Улаанбаатарт дөрвөн хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байна. 
2023-04-21

"The Hu" хамтлагаар Монголын аялал жуулчлалыг сурталчлуулна

Хүннү рок урсгалыг Дэлхий дахинд таниулж яваа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог болон хамтлагийн төлөөлөлтэй БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд хамтарч ажиллах талаар санал солилцов.
2023-04-20