Улаанбаатарт 4 хэм дулаан байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.
2023-04-05
Цаг уур орчны шинжилгээний албан хаагчдын цалинг нэмнэ гэв
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 18, 19, 20, 21, 22, 23, 24, 31 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН 2023-2025 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
2023-04-04
“Дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэхээр тусгасан”
Тухайлбал, аль бүсэд ямар арга хэмжээ хийх вэ гэдгээ тухайн жилдээ батлан, хэрэгжүүлэх юм. Түүнчлэн гадаадын жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголт авах, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэхээр тусгасан. Дотоодын нислэгт зарцуулж буй түлш, сэлбэгийг ч НӨАТ-аас чөлөөлөхөөр орууллаа.
2023-04-04
Улаанбаатарт 0 хэм дулаан байна
Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 0 хэм бол шөнөдөө 14 хэм хүйтэн байна.
2023-04-04
“Анхны дугуйтай гудамж” арга хэмжээ зохион байгуулна
“Автомашингүй амралтын өдөр” өдөрлөгийг Улаанбаатарт энэ сарын 15-ны бямба гарагт зохион байгуулна. Үүний хүрээнд Монголын дугуйн холбооноос “Анхны дугуйтай гудамж” арга хэмжээг Улсын их дэлгүүрийн урд талд буюу “Битлз”-ийн хөшөөний дэргэд зохион байгуулах аж. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран “Бид автомашингүй өдрөөр дугуйтай гудамж бий болгох зорилготой
2023-04-03
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Өнөө шөнө Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023-04-03
Тэрэлжид хөрсний бохирлол үүсгэж буй 299 нүхэн жорлонг буулгажээ
БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгаврын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, нүхэн жорлонг буулгах тухай албан мэдэгдэл хүргүүллээ.
2023-03-30
Аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүсэд Монголыг багтаав
2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Ethical traveler” олон улсын судалгааны байгууллага манай орныг аялахад таатай, ёс зүйтэй жуулчлалын бүс нутаг гэж онцолжээ. Тус байгууллага жил бүр 200 гаруй улс хамруулсан судалгаа хийж, шилдэг 10 газрыг нэрлэдэг юм байна. Өнөө жилийн шилдгээр Барбадос, Белиз, Ботсвана, Кабо-Верде, Чили, Коста-Рика, Монгол, Палау, Тимор-Лест улсыг нэрлэжээ. Эдгээрийг “Хөгжиж буй, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, зочломтгой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн дэвшилтэт, ёс зүйтэй орон” хэмээн онцлон тэмдэглэжээ.
2023-03-30
Флоренцын их сургуулийн судлаачидтай цуг цоохор ирвэс судалж байна
ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Флоренцын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран цоохор ирвэсийн судалгаа хийж байна. Хамтарсан багийнхан тус аймгийн Бигэр, Цогт, Чандмань, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсэд хамаарах Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд 100 камер байршуулжээ. Үүний тусламжтайгаар ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын тархац, тоо толгойг тогтоох аж. Судалгааны эхний үе шат энэ сарын 20-ноос ирэх сарын 2-ны хооронд үргэлжлэх бол удаахыг нь зун эхлүүлэхээр төлөвлөжээ. Хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцлыг арилгах арга хэмжээ авах нь.
2023-03-29
67 цэцэрлэг, 21 эмнэлэгт агаарын чанар хэмжих төхөөрөмж суурилуулжээ
НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2018-2023 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл хэрэгжүүлжээ. Төслийн үр дүн, сайн туршлагаас өчигдөр олон нийтэд танилцууллаа. Агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц нэвтрүүлэх, нүүрснээс цэвэр технологид шилжих шийдлийг тодорхойлох зэрэг ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гэнэ. Тухайлбал, монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зургаан аймаг болон Баянзүрх дүүргийн 1600 өрхөд нэвтрүүлжээ. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ онцлогтой юм байна.
2023-03-29