Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн шинэ систем нэвтрүүлэв
Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн систем (TUBIS)-ийг төр, хувийн хэвшлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн 170 гаруй байгууллага ашиглаж буй. Эл систем нь өвчний тохиолдол бүрийн мэдээллийг бодит цагт суурилан бүртгэж, сүрьеэг оношлохоос эмчилгээний үр дүн гарах хүртэлх бүх үе шатны бүртгэлийг хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх юм байна.
2026-05-04
ХСҮТ-д жилд 350-500 хүн ходоод тайрах мэс засалд ордог
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг, хоол зүйч М.Оюундарь нар ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, мэс заслын өмнөх ба дараах хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. М.Чинзориг “Манай улсад бүртгэгдсэн ходоодны хорт хавдрын тохиолдлын тоог харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй хоёр дахин илүү өвчилж байна. Эрэгтэйчүүд хоол хүнсэндээ төдийлөн анхаардаггүй, жингийн илүүдэлтэй, хорт зуршилтай, стресстэй байгаа нь үүнд нөлөөлж болно.
2026-05-01
Цусны даралт бууруулах үйлчилгээтэй метилдопа эм тасарчээ
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан метилдопа 250 мг шахмал эм зах зээлд болон эмнэлгүүдэд тасарсан тул яаралтай нөөц бүрдүүлэх үүрэг өгчээ. Тодруулбал, уг эмийг иргэд өргөн хэрэглэдэг бөгөөд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог юм байна. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд түлхүү ашигладаг гэнэ.
2026-04-30
ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилууллаа
Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай “Acclaix LX3 series ultrasound system” хэт авиан оношилгооны аппаратыг Глобал сангийн Хөтөлбөр Зохицуулах Нэгж /ХЗН/-ээс ханган нийлүүлж, суурилууллаа.
2026-04-24
Хүүхдийн хоолыг ясны шөлөөр баяжуулснаар шүдний өвчлөл 18.4 хувиар буурчээ
Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг хүүхдийн хоолны шим тэжээлийг ясны шөлөөр баяжуулан кальцийн агууламжийг нэмсэн сайн туршлагаа нийслэлийн есөн дүүргийн хоол зүйч, тогооч нарт хуваалцсан байна. Тухайн цэцэрлэгийн тогооч нар булууны яснаас гаргаж авсан шөлийг хоол, хүнсний бүтээгдэхүүндээ өргөн ашигладаг аж
2026-04-20
Туяа эмчилгээг яс ургалтад биш, зөвхөн хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглаж байна гэв
Үе мөч нь өвддөг, яс ургах эмгэгтэй хү мүүс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийн туяа эмчилгээнд хамрагдах гэж удаан хугацаанд хүлээдэг байв. Гэтэл шарлагын аппарат нь эвдэрсний улмаас хөл, гарт нь яс ургасан иргэд, настай хүмүүс тусламж, үйл чилгээ авч чадахгүй байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн. Энэ талаар тус эмнэлгийнхнээс тодруулахад “Аппарат хэвийн ажиллаж байгаа.
2026-04-16
Иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлснээ ЭМДЕГ-аас мэдээллээ. Энэхүү цахим системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа, нэхэмжлэл, гэрээ, санхүүжилтийн мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэдэд ил тод танилцуулж буйгаараа онцлогтой.
2026-04-15
Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулах нь
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд эрүүл мэндийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Хүн амын нийт нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
2026-04-13
Зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээс дамжих элэгний вирусний халдвар нэмэгджээ
Элэгний В, С вирусний халдварын парентерал (арьс цоолж орох) тохиолдол нэмэгдэх болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс анхааруулсан юм. Тус төвийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасгийн эрхлэгч, доктор М.Оюунгэрэл “Гепатит В, С нь элэгний В, С вирусээр үүсгэгддэг халдвар юм. Вирусний халдвар авсан тохиолдолд арьс, салст шарлаж, огиулж бөөлжиж, ядарч сульдах зэргээр цочмог шинжээр илэрдэггүй тул хүмүүс өвчнөө мэдэхгүй явсаар архагшуулж, элэгний хатуурал цаашлаад хавдарт шилждэг.
2026-04-07
Умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэгт хөхөнцөр вирусний шинжилгээ нэвтрүүлэв
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний хөхөнцөр (папиллома) вирусний халдвар илрүүлэх шинжилгээнд 30 болон 40 насны эмэгтэйчүүдийг хамруулахаар болжээ. Уг хавдраас урьд чилан сэргийлэх боломжтой ч өнгөрсөн онд 551 эмэгтэй үүгээр оношлогдож, 171 хүн нас барсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёр, нас баралтын шалтгааны гуравдугаарт бичигдэж буй юм.
2026-04-06
УХТЭ-ийнхэн Спэкт/КТ-тай болж цөмийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийж байна
Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т Спэкт/КТ суурилуулж, цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдүүллээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлагийн “Техникийн хамтын ажиллагааны МОН6023” төслийн хүрээнд функциональ дүрслэл (SPECT) болон компьютер томограф (CT)-ыг хослуулсан өндөр технологийн энэхүү дэвшилтэт тоног төхөөрөмжийг нийлүүлж, өнгөрсөн баасан гаргаас эмчилгээ, үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн байна.
2026-04-06