Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-01-27

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа
2026-01-27

Улаанбурхан өвчний дараагийн давлагаанаас сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад хяналт хийж байна

Улаанбурхан өвчний дараагийн давлагаанаас сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад хяналт хийж байна
2026-01-26

Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгахаар болжээ

Түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардаг. Иймд нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллахдаа НЭМГ-ын дарга, холбогдох албаныханд чиглэл болгосон юм.
2026-01-26

Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв

Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эх­лүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэн­­дийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ удаа илүү оновчтой буюу хүн амын нас, хүйс, тодорхой бүлэгт тулгуурлан явуулна. Тодруулбал, бүх ня­райг скрининг шинжилгээнд хамруулах юм.
2026-01-26

2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийг em.hdc.gov.mn-д байршуулаад байна

Хэрэглэгчдэд эмийн чанар, аюулгүй байдлаас гадна үнэ тогтвортой, ил тод байх нь чухал билээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон иргэдийн энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн үнийн тогтвортой байдлыг хангах үүд­нээс em.hdc.gov. mn цахим системийг өнгөрсөн оны сүүлчээр нэвтрүүлсэн юм. ЭМЯ, Эм, эм­нэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхны хамтран хөгжүүлж буй уг системд одоогоор 2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийн мэдээллийг ил тод байршуулаад байгааг мэдээллээ.
2026-01-23

ЭМЯ: Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард багтаан олгох талаар хуралдаж байна

ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан гарт олгох зохицуулалтыг хэрхэн хийсэн талаар хуралдаж байна. Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэгдүүлэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэгдүүлэх юм.
2026-01-20

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ. Эмнэлэгт 33хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 17 хүн, хөдөө орон нутагт  16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 16 хүн байгаа юм байна.
2026-01-20

Уламжлалтын эмнэлэгт нойргүйдлийн шалтгаанаар хандах нь нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд иргэд АШУҮИС-ийн харьяа Монгол анагаах ухааны төв эмнэлэгт нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвчин эмгэгийн улмаас хандах нь нэмэгджээ. Тодруулбал, тус эмнэлгээр тухайн жилд үйлчлүүлэгчдийн 62-70 хувь нь ийм шалтгаанаар эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Энэ нь нийгмийн ст­ресс, бухимдалтай холбоотой аж. Гурван удаа магадлан итгэмжлэгдэж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг 11 жилийн турш үзүүлж ирсэн тус эмнэлгийг АШУҮИС-ийн сургалтын бааз гэдгийг оюутнуудаас гадна үйлчлүүлэгчид ийн андахгүй болжээ.
2026-01-17

Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх сарын аяныг эхлүүллээ

ЭМЯ, ХСҮТ зэрэг холбогдох байгууллагын­хан жил бүрийн нэгдүгээр сарын туршид умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Уг аяныг өдгөө эхлүүлээд буй юм. Тогтмол бус, эсвэл цэвэршилтийн дараа цус алдах, ялгадасны хэмжээ ихсэх зэ­рэг нь өмөнгийн шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид хандаж, шалтгааныг заавал тодруулах нь зүйтэйг албаныхан зөвлөлөө. Учир нь ма­­най улсад умайн хүзүүний хорт хавдын шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж, хоёр хоног тутамд нэг хүн нас барсаар байгаа.
2026-01-13

Телемедицинээр дүрс оношилгооны 4352, зүрх, судасны 594 тусламж үзүүлэв

Зайн оношилгооны төвийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 2024 оны эцэст байгуулсан билээ. Тэгвэл тус төвийнхөн өнгөрсөн хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарт зайн оношилгоо, дүгнэлт гаргах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн 2025 онд 18 аймгийн эмнэлгээс ирүүлсэн дүрс оношилгооны 4352 удаагийн оношийг баталгаажуулж, зөвлөгөө өгчээ.
2026-01-12

"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнд хорт бодис агуулагдаж байгааг анхааруулав

"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.
2026-01-09

Улаанбурхан өвчний дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ

Улаанбурхан өвчний 4 тохиолдол шинээр батлагджээ
2026-01-09

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан 10 тохиолдол нэмж, бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгдсэн. Эмнэлэгт 44 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 28 хүн, хөдөө орон нутагт  16  хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 35 хүн байгаа юм байна.
2026-01-07

Хөнгөлөлттэй эм борлуулах үүргээ биелүүлээгүй 242 эмийн сангийн нэрийг зарлалаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан 2025 онд гэрээ бай­­гуулсан эмийн сангуудынхаа биелэлтийг дүгнэсэн тайлангаа өчигдөр танилцуул­лаа. Тус газрынхан өнгөрсөн жил 1548 эмийн сантай гэрээ байгуулж, даатгуу­лагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүл­сэн байна. Гэвч нэр бүхий эмийн сангууд гэ­­­рээнд заасан үүргээ мөрдөөгүй, хан­галтгүй үнэлүүлсэн аж. Тодруулбал, зөрчилтэй 242 эмийн санд улсын байцаагч хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд үүний хариуг үндэслэн тэдний гэрээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдэ­хээр болжээ. Ямартай ч 114 эмийн сангийн гэрээг хэрхэх нь тодорхойгүй, 128-ынх нь гэ­рээг дуусгавар болгож буйг ЭМДЕГ-аас нэрсийн хамт зарласан юм.
2026-01-06

Увс аймгийн Малчин сумд менингококкийн халдвар бүртгэгдэж, ойрын хавьтлын 36 хүнийг шинжилгээнд хамрууллаа

Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн дархлаа суларч, хурц халдварт өвчинд өртөх нь нэмэгддэг аж. Үүний нэг нь цахилгаан менингит буюу менингококк юм. Тэгвэл Увсын Малчин сумд энэ сарын 3-нд уг өвчний халдвар бүртгэгдсэнийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өвчтөн таван настай бөгөөд лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан байна. Биеийн байдал нь өдгөө хүнд, хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээс томилсон шуурхай баг Малчин сумд ажиллан, ойрын хавьтлын 36 хүнийг илрүүлэн, шинжилгээнд хамруулаад буйгаа хэлсэн. Мөн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингитийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. 
2026-01-06

АI камер нэвтрүүлснээс хойш эгнээ байр буруу эзлэх зөрчил 81 хувиар буурчээ

Хяналтын АI камераар жолооч нарын замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг нийтлэг зөрчлийг бүртгэж эхэлснээс хойш жишээлбэл, эгнээ байр буруу эзлэх тохиолдол 81, зогсох шугам давах нь 50 гаруй хувиар буурсан гэнэ. Мөн телекамерын ухаалаг системийн тусламж­­тайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон 549 зөрчлийг илрүүлэн, арилгуулжээ. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй, эсвэл бүдгэрч арилсан, буруу байрлуулан замын хөдөлгөөнд оролцвол Зөрч­­лийн тухай хуульд зааснаар иргэнийг 10-25, хуулийн этгээдийг 100 нэгжээр торгодог юм.
2026-01-06

Улаанбурхан өвчний батлагдсан 23 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23  нэмэгдсэн. Эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 26 хүн, хөдөө орон нутагт  14  хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 40 хүн байгаа юм байна.
2026-01-06