Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 2025 оны сүүлээс 2026 оны эхний гурван долоо хоногт нэмэгдэж, нийслэлд бүртгэгдсэн тохиолдлын 50 гаруй хувь нь эмнэлгийн орчинд халдварт өртсөн байна.
Эмнэлгийн орчинд халдвар тархахаас сэргийлэх, халдварын сэргийлэлт хяналтын зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг дэмжлэгт хяналт хийж байна.

Дэмжлэгт хяналтад хүүхдийн ор бүхий төрөлжсөн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа болон хувийн хэвшлийн 23 эрүүл мэндийн байгууллагыг хамруулан, халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх юм.
