Мэдээгүйжүүлгийн төрөлжсөн мэргэшсэн эмч нар Хөвсгөл аймагт ажиллав
Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, ЭМС-ын 2022 оны А/344 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.
2022-12-29
ЭХЭМҮТ-өөс шинэ жилээр хүүхдүүддээ товчин зайтай чихэр бэлэглэхгүй байхыг анхааруулав
Шинэ жилийн баярын эл өдрүүдэд бага насны хүүхдүүдэд бэлэглэх бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом хийхгүй байхыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг, эхчүүдэд анхаарууллаа. Тодруулбал, шинэ жилийн бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж байгаа нь хүүхдийг эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд хүргэж болзошгүй хэмээн үзжээ. Мөн ийм төрлийн бэлэг хүүхдэдээ бэлэглэхгүй байж, чихэргүй тэмдэглэхийг уриалжээ.
2022-12-27
Булган аймгийн нийт хүн амын 30 хувь нь ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД хамрагджээ
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу Булган аймгаас эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт үзлэгт хамрагдвал зохих 59,553 иргэнээс 17,441 буюу 29.3 хувийг хамруулаад байна. Эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор эмчийн хяналтад авах шаардлагатай 2,155 иргэнийг илрүүлэн онош батлуулахаар хавдрын сэжигтэй 36, хавдрын урьдал, үүсгэвэртэй 508 тохиолдлыг илрүүлэн гуравдугаар шатлалын эмнэлэгт илгээсэн байна.
Аймгийн хэмжээнд халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүн амын 83 хувийг хамруулсан байна.
2022-12-23
Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, Тусгай зөвшөөрлийн чиглэлээр сургалт хийлээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эрүүл мэндийн яамтай хамтран “Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа” сэдэвт чадавх сайжруулах сургалт, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 16-ны хооронд Ховд болон Баян-Өлгий аймагт зохион байгуулж ажиллалаа.
2022-12-22