Өмчлөх эрхэд халдсан “коммунист” хуулийг яаралтай хүчингүй болгохыг УИХ-ын гишүүдэд уриалав
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа өнгөрсөн сард хэлэлцэн тогтоож, холбогдох заалтыг түдгэлзүүлэхээр шийдсэн юм.
2025-07-04
Дундговьд газар таван магнитудын хүчтэй хөдөлж, голомтод нь зургаан баллын чичирхийлэл үүсгэжээ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт, 13 км-ийн зайд өчигдөр 07.03 цагт газар таван магнитудын хүчтэй хөдлөв. Газар хөдлөлийн чичирхийлэл тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хо¬хирол учраагүй байна. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдэд газар хөдлөлийн чичирхийлэл илүү хүчтэй мэдрэгджээ. Монгол орны нутаг дэвс¬гэр болон хил орчмын бүс нутагт он гарснаас хойш зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд газар 3.5-5.1 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол 24 удаа бүртгэгдсэнийг ОБЕГ-аас өчигдөр мэдээлэв.
2025-07-04
“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн биржээр 26.3 сая тонн нүүрс арилжив
Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, борлуулалт саарсантай холбоотойгоор хөрөнгийн биржээр дамжуулан худалдах нүүрсний хэмжээ ч эрс буурсан, зарласан арилжаанууд амжилтгүй болох тохиолдол сүүлийн үед ихэссэн. Харин ойрын өдрүүдэд нүүрсний арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг амжилттай борлуулж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
2025-07-04
41 хүн хэл засалчаар суралцаж, дипломаа гардаж авлаа
Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбооныхон Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр нэг жилийн хугацаанд мэргэшүүлэн сургаж буй юм. Өнгөрсөн гурван жилд уг сургалтад135 хүн хамрагдан, хэл засалчаар төгссөн бөгөөд тэдний 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Харин энэ удаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Увс, Дорнод аймгаас багш, эмч, сэргээн засалч мэргэжилтэй, нийт 41 хүн сурч, хэл засалчийн дипломоо гардан авчээ.
2025-07-03
Эмэгтэй сагсан бөмбөгчид Гавьяат тамирчин цол хүртлээ
Монголчуудыг бүтэн долоо хоног луулж, Сүхбаатарын талбайг доргиосон 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-д манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид энэ удаа олимпын аварга Европын болон Ази тивд чансааны эхэнд эрэмбэлэгддэг сөлдөгчдөө буулган авч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтана гэж олон гт төсөөлөөгүй байх. Эх орныхоо дэвжээнд од шиг гялалзаж, элэг нэгтнүүдээ сан тэдний бахархам түүхэн үйл явдал хуучраагүй байна.
2025-07-03
Ерөнхий сайдаа огцруулахыг тайландчууд ер юман чинээ тоодоггүй
Тайландын олон нийт Ерөнхий сайд хатагтай Пхэтхонгтхан Чинаватыг огцрохыг шаардан жагсаж тэмцэж эхлэв. Чинаватын тэргүүлсэн Засгийн газар Камбож улстай хилийн зөрчилдөөн үүсгэснээс ард түмэн нь сэтгэл дундуур байдаг гэж хэлж болно. Эсэргүүцэл хөдөлгөөн сэтгэлийг нь тэгтэл зовоохгүй байгаа бөгөөд уг цуглааныг тайван амгалан шинж чанартай байлгахад анхаарахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон гэж Ерөнхий сайд мэдэгджээ. “Бид хүний эрхийн хүрээнд ажиллана, өшөө хонзон санахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
2025-07-03
Оюутан тамирчид Дэлхийн универсиад наадамд оролцоно
Монголын оюутан тамирчид нь Дэлхийн оюутны универсиад наадамд оролцсоны 60 жилийн ой энэ жил тохиож буй. Унгарын Будапешт хотод 1965 онд болсон дэлхийн оюутны IV наадамд Монгол Улс эмэгтэй, эрэгтэйчүүдийн волейболын багийг анх илгээсэн түүхтэй. Тэгвэл энэ удаагийн наадам ХБНГУ-ын Берлин хотод болох нь. Универсиад наадмын бэлэгдэл нь “Ванда”.
2025-07-03
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 609 гэрээр 902, эдгэрсэн 9820 Хавьтал 89855, нас баралт 7 байна.
2025-07-03