Үндэсний компаниудыг хөрөнгийн зах зээлд идэвхжүүлэхээр журамд нь өөрчлөлт оруулжээ
“Шунхлай” ХХК өнгөрсөн долоо хоногт зээлжих зэрэглэлийн А үнэлгээ бүхий 50 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргасан бол “Сүү” ХК уржигдар бондын арилжаагаа эхлүүлж, таван тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүллээ. Ингэснээр Топ-100 аж ахуйн нэгжид багтдаг хоёр компани долоо хүрэхгүй хоногийн хугацаанд нэрийн бондоо гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэв.
2025-09-10
Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ.
2025-09-10
Чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэдэг “Левемир флекспен” тарилга тасалджээ
Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотой үүсдэг өвчин. Нойр булчирхай хүний идсэн хоол, хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Харин чихрийн шижингээр өвдсөн хүмүүс инсулин ялгаруулахгүй, эсвэл бие нь инсулинд хариу нөлөө үзүүлдэггүй аж. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг инсулинийнөөц дууссан, хэдэн сар хүлээж, тарилгатайгаа золгож байгаа гэх мэдээллийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
2025-09-10
Бага зэргийн бороо орно
Нугийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-10
“Найрамдал” зуслангийн газраас 14 550 ам метр талбай “хумсалсныг” илрүүлэв
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас томилсон ажлын хэсэг олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллаж, хяналт, шалгалт хийснийг мэдээлээ. Шалгалтаар зусланд ажиллаж буй 142 ажилтан, албан хаагчийн чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ачаалалд үнэлгээ өгөх, давхардлыг арилгах, мөн зуслангийн стандартуудын хэрэгжилтэд хяналт хийж, дүгнэлт гаргажээ.
2025-09-09
Малчдын уламжлалт арга барилыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах хэрэгтэй гэв
Манай улсад байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор уршиг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Тэгвэл Соёлын өвийн үндэсний төвийнхөн “Соёлын өвд нөлөөлөх гамшиг, эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2025-09-09
Мөнхөрсөн гэмээр осол
Далайн аварга хөлөг “Титаник”-ийг Ирландын “Harland and wolff” үйлдвэрт “White star line” компанийн захиалгаар бүтээжээ. “Олимпик”-аас арай урт учраас түүнийг дэлхийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоц гэдэг, живэхгүй гэж ч сурталчилдаг байв. Гэвч энэ онгоц далайд анхны аялалдаа гараад л живсэн юм.
2025-09-09
Азийн үнэт цаасны форумд 20 улсын 100 орчим мэргэжилтэн оролцоно
Ази, Номхон далайн бүсийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Азийн үнэт цаасны форумын 30 дахь удаагийн ерөнхий чуулганыг энэ сарын 11, 12-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганы үеэр хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэ сорилт, боломжууд, хууль, эрх зүйн орчноос эхлээд тулгамдсан, шийдвэрлэх, олон нийтэд таниулах шаардлагатай асуудлуудыг ул суурьтай хөнддөг бөгөөд бүс нутгийн улсууд ээлжлэн зохион байгуулдгаараа онцлог.
2025-09-09