Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 иргэнийг баривчиллаа
“Бороо гоулд” компаний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд 250 метрийн гүнтэй хонгил гарган алтны илэрц бүхий чулууг нүхнээс төмөр тэргээр зөөвөрлөн гаргаж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхний гүнд нуугдаж байсан 4 иргэнийг аюулгүй татан гаргалаа.
2022-07-27