Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлаг заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг нийслэлийн ИТХын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа Зөвлөлийн хуралдаанд өргөн барьж, танилцууллаа. Тухайлбал, бямба гарагт 09.00-17.00, ням гарагт 10.00-16.00 цагийн хооронд сургуулиуд сурагчдадаа спорт болон урлаг заалаа үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалт хийхээр тусгасан байна. Ингэснээр сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, анги, хамт олон дундаа авьяас, ур чадвараа хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцолсон бөгөөд уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Ташрамд, “Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024”ийн тайлангаас үзвэл Монгол Улсад нийт 1541 спорт заал бүртгэгдсэн байна. Энэ нь 2017 оны тооллогын дүнтэй харьцуулахад 556гаар нэмэгдсэн гэсэн үг юм. Нийт спорт заалны 842 нь орон нутагт, 699 нь Улаанбаатар хотод байна.
Л.Чимэг