Л.Мессийг хуучин багийн анд нь дасгалжуулна
АНУ-ын MLS лигийн аварга “Интер Майами” баг дасгалжуулагчаа солилоо. Спортын ертөнцөд байдаг л нэг шийдвэр боловч тус багийн гол тоглогч Л.Мессигийн хайртай дасгалжуулагч Х.Мартино ийнхүү багаа орхиж буй нь сонирхол татаж байгаа юм.
2024-11-27
Л.Ариунболд аваргын цом гардлаа
Монголын авто спортын ОУХМ, Гавьяат тамирчин Д.Болдбаатар аваргын нэрэмжит “GT hub” мастер кросс уралдаанд 74 тамирчин хурд сорив. Тэднээс “Батжин транс” ХХК, “VX motors racing” клубийн тамирчин, 36 дугаартай, спортын мастер Л.Ариунболд түрүүлж, аваргын цом гардлаа.
2024-11-27
Залуу заан С.Сүхбат түрүүлж, харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Залуу ноёд" групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
2024-11-27
Б.Ганболд хүрэл медаль хүртэв
Канад улсад энэ сарын 22 хүртэл үргэлжлэх пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын пара цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад Б.Ганболд хүрэл медаль хүртлээ.
2024-11-22
Б.Норовсүрэн өврөөр даллах, мэлхий сэлэлтийн төрөлд түрүүлэв
Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жил, Биеийн тамир, спортын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулсан Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд 35-аас доош, 36-гаас дээш эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд 60 гаруй тамирчин таван төрөлд өрсөлдлөө. 35- аас доош насны эрэгтэйчүүдийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд Г.Нямжаргал, эмэгтэйчүүдээс Б.Норовсүрэн түрүүлсэн.
2024-11-21
Хошёорюү С.Бямбасүрэн Кюүшюү башёг тэргүүлж байна
Японы Фүкүока хотод болж буй мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлчийн Кюүшюү башёд зодоглосон Монголын бөхчүүдээс Хошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн тав дахь бөх Котошохог унагаснаар есөн даваа, нэг унаатай тэргүүлж явна. Японы сүмочдоос Озэки Котозакүра түүнтэй адил даваа, унаатай башёг үргэлжлүүлж буй.
2024-11-21
Шүүгч, дасгалжуулагчид сургалтад хамрагдана
Азийн олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Малайзын Куала-Лумпур хотод энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл зохион байгуулах сургалтад Монголоос дөрвөн төрлийн спортын найман шүүгч, дасгалжуулагч хамрагдах нь.
2024-11-21
Я.Синнерийн түүхэн улирал
Теннисний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх төдийгүй өөрөө ч дахин давтах бараг боломжгүй гэмээр гайхалтай оныг Я.Синнер үдэж байна. Итали теннисчин 2024 онд ямар амжилт үзүүлснийг эргэн сануулъя.
2024-11-20
Монголын шигшээ Австралийн багтай тоглоно
Хөл бөмбөгийн “Панда кап-2024” тэмцээнд оролцож буй Монголын 19 хүртэлх насныхны шигшээгийн тамирчид Австрали улсын багтай тоглоно. Эл улсын шигшээ энэ жил долоон тоглолтод оролцохдоо тав хожин, нэг тэнцэж, ялагджээ. Тэд дээрх тэмцээнд одоогийн байдлаар Киргизийн тоглогчдыг 4:2-оор буулган авч, өмнөд хөршийн тамирчидтай 1:1-ээр тэнцэн, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй. Тус багийн онцлох тоглогч нь Нидерландын “PSV Eindhoven” багийн Маркус Юниc.
2024-11-20
Топ багуудын “гараа”
Европын хөл бөмбөгийн шилдэг лигүүдийн шинэ улирал аль хэдийн 25 хувиа туулаад байна. Шигшээ багуудын тоглолтын улмаас топлиг түр завсарлаад буй. Энэхүү завшааныг ашиглан багууд улирлыг хэрхэн эхлүүлснийг товч дүгнэе.
2024-11-20
“MongolZ” багийнхан фэнүүдтэйгээ уулзах нь
Цахим спортын домог гэгдэх болсон “MongolZ” багийнхан энэ сарын 22-нд фэнүүдтэйгээ уулзаж, баярт мөчөө хуваалцах нь. Эл уулзалтыг “Rос сaffeine bar”-нд зохион байгуулах аж. 2024 он эл багийнхны хувьд Азийн томоохон тэмцээнүүдэд оролцох эрх авсан амжилттай жил байв.
2024-11-18
Хутга шидэлтийн тамирчин б.амарбаясгалан дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Энэ оны арваннэгдүгээр сарын 14-17-нд Беларусын нийслэл Минск хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах спортын хутга шидэлтийн тэмцээнээс Монголын тамирчин Б. Амарбаясгалан нь эмэгтэйчүүдийн 4 метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэй ангилалд өрсөлдсөн Т. Энхтөгөлдөр нь шагналт байр эзэлсэн байна. Монголын баг нь байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртлээ.
2024-11-18
“Аварга” дээд сургууль, “Тэс” клубийн баг олон улсад хүч сорих нь
Тайванийн Тайпэйд энэ сарын 22-26-нд зохион байгуулах олон улсын танхимын олс таталтын тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн (Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон “Тэс” клуб), эмэгтэйчүүдийн (“Аварга” дээд сургууль) шигшээ багийнхан оролцохоор бэлтгэл базааж буй.
2024-11-15