Бангладешийн “ТӨМӨР ХАТАГТАЙ”
Дэлхий дахинд энэ оныг “сонгуулийн жил” гэж нэрлээд байна. Өмнөд болон зүүн Өмнөд Азийн исламын шашинтай, 700 сая хүн амтай гурван улсад оны эхний сард сонгууль нь боллоо. Эхнийх нь нэгдүгээрсарын 7-нд Бангладешт, хоёр дахь нь 8-нд Пакистанд, гурав дахь нь 14-нд Индонезид болов
2024-02-16
Украины Ерөнхийлөгч хяналтаас гарав уу
“Зеленский Өрнөдийн хяналтаас гарлаа” гэж “into BRICS” бичсэн байх юм. Украины Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлж, аливаа өөр үзэл санааг үл хайхарч, тэр дундаа энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг санаархаж байгаа аж. Уг өгүүллийг бичсэн хүний үзэж буйгаар энэ “тоглоомын хүн” сүүлийн үед дарангуйлагчтай төстэй болж байгаа гэнэ. Киевийн дэглэмийн тэргүүн, гараас нь улам бүр алдагдчих гээд байгаа Зеленскийд тавих хяналтаа Өрнөд илүү сайжруулахыг оролдох болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ
2024-02-15
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хурал зургадугаар сард болно
Руанда Улсын Кигали хотноо 2024 оны зургадугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан Нью-Йорк хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд болон Австри Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Маршик нар даргалав.
2024-02-15
Хамгийн романтик валентин Италид болдог
Өнөөдөр “Хайрын баяр”-ын өдөр тохиож буй. Жил бүрийн энэ өдөр Америкчууд найз нөхөд, гэр бүл, хайрт дотны хүмүүсдээ тусгайлан бэлдсэн бэлэг, мэндчилгээний карт илгээдэг байна. Ингэхдээ хэр их хайртайгаа илэрхийлсэн бэлгийг тусгайлан бэлддэг. Дэлхий нийтээр “Хайрын баяр”-ыг өөр өөрийн өнгө аястайгаар тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Ялангуяа хайрын хот хэмээн нэрийддэг Парис, Ром, Берлин, Лондон зэрэг хотуудад романтик үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Ингээд энэхүү өдрийг бусад улс оронд хэрхэн тэмдэглэж ирснийг хүргэе.
2024-02-14
Азийн орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ
Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн Цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Битүүний шөнө хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг аж. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч шинэ сайхан хувцсаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог. Ихэвчлэн тус баярыг шинийн 1-15 хүртэл тэмдэглэдэг байна. Мөн шинийн 5, 8-ны өдрийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг билээ. Уншигч та бүхэндээ Азийн улс орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.
2024-02-12
Газар хөдлөлтийн улмаас 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэжээ
БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод өнгөрсөн жилийн энэ үед буюу 2023 оны 02 дугаар сарын 06-нд 7.5 магнитудын газар хөдлөлт болж, 24 мянга орчим оршин суугч амь насаа алдаж, 3100 гаруй барилга байшин бүрэн нурсан бол нийт барилгын 80 гаруй хувь дахин ашиглах боломжгүй болж сүйрсэн билээ.
2024-02-09
Киевт олон төрлийн пуужингийн цохилт өгчээ
2024 оны хоёрдугаар сарын 7-нд Оросын талаас Киевт төрөл бүрийн пуужингаар довтолсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 40 хүн шархдаж, хотын зарим хэсэгт ус, дулаан, цахилгаан тасарчээ.
2024-02-08
100 насандаа далайн аялалд дахин гарна
2022 оны зургаадугаар сарын 4-ний өглөө эрт Японы эрэгт бага шиг моторт онгоц хүрч ирэв. Зургаан метр урт тэр хөлгөөс наранд борлосон ахимаг насны эр бууж ирснээ малгайгаа авч, өөрийг нь тоссон хүмүүст хэдэнтээ мэхэсхийв. Энэ бол Номхон далайг зогсолтгүй ганцаараа туулсан хамгийн өндөр буюу83-настай Кеничи Хори байлаа. Тэрбээр Сан-Францискогоос гарч 69 өдөрт 8.5 мянган километр зам туулжээ. Тэгэхдээ энэ нь Хориг алдаршуулсан цорын ганц аялал биш. Өнгөрсөн амьдралдаа энэ япон эр дэлхийг тойрч амжсан, хэд хэдэн дээд амжилт тогтоосон, түүгээр ч барахгүй шар айрагны лаазаар хийсэн хөлгөөр далай туулсан хүн юм
2024-02-06
Дэлхийн ус, намгархаг газрын өдрийг хотын тогтвортой хөгжилд чиглүүлэв
Иран улсын Рамсар хотноо 1971 оны хоёрдугаар сарын 2-нд баталсан Ус, намгархаг газрын тухай конвенцыг сурталчлан таниулах зорилгоор санаачилсан Дэлхийн ус, намгархаг газрын өдөр өнөөдөр тохиож байна. Улс орнууд өнөө жил “Ус, намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэж, хурал, хэлэлцүүлэг, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж буй юм
2024-02-02
Европ, Төв Азийг холбосон тээврийг хөгжүүлнэ
Европын Холбоо, Төв Азийг холбосон тогтвортой, тээврийн коридорыг хөгжүүлэх зорилго бүхий “Дэлхийд гарах гарц” (Global Gateway) хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд боллоо.
2024-02-02
Хүүхэд асрах зардал эрс нэмэгджээ
Инфляцаас үүдэн хүүхэд өсгөх зардал дэлхий даяар өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, 2023 онд нэг өдөр хүүхэд асрах дундаж зардал өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Энэхүү зардлыг бууруулах нь эдийн засгийг уналтаас гаргах нэг гарц юм. Гэвч ихэнх улсын Засгийн газар залуу эцэг, эхчүүдийн нуруун дээр ирж буй дарамтыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байна.
2024-02-02
КИМ ЖӨН УН: Сөүлийг бид дайснаа гэж үзнэ
Умард Солонгос Үндсэн хуульдаа Өмнөд Солонгосыг “хамгийн гол дайснаа” гэж тусгаснаар харилцаагаа эцэслэн таслахаар шийдэв бололтой. Дайн эхэлсэн тохиолдолд хөршийнхөө газар нутгийг “бүрэн эзлэх” зорилтоо батжуулахаар төлөвлөж буйгаа Ким Жөн Ун ийнхүү мэдэгдэв. Сөүл ч Умардын зүгээс өдөөн хатгавал хариуг нь “хэд дахин хүчтэй” өгөхөө амлалаа
2024-02-01
Оросын цэргийн дарга нар мөнгөөр шархадсан гэсэн хуурамч бичиг олгодог болжээ
"Верстка" хэвлэлд мэдээлснээр өмнө нь цэргийн дарга нар зэвсэгт хүчний алба хаагчдад амралт, чөлөөний хуудас, биеийн тамирын шалгалтад тэмцсэн дүн, цэргийн цол, С зэрэглэлийн жолооны үнэмлэх хүртэл мөнгөөр олгодог байсан бол Укайны дайн эхлэхтэй зэрэгцэн шархадсан тухай бичиг, дайнд оролцсоны төлөө төрийн шагналд нэрийг нь жагсаалтад оруулах, түүнчлэн байлдааны даалгавараас зайлсхийх боломжийг олгодог болжээ.
2024-01-31
Нас бол тоо гэдгийг харуулж буй теннисчин
Үе тэнгийнхэн нь зодог тайлдаг насанд Энэтхэгийн теннисчин Рохан Бопанна оргил амжилтаа үзүүлж байна. Тэрбээр М.Эбдений хамтаар “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэй хосын төрөлд түрүүлснээр дэлхийн номер нэг теннисчин боллоо.
Өдгөө 43 настай энэтхэг тамирчин ийнхүү хоёр ч дээд амжилтын эзэн болж байгаа юм. Тодруулбал, “Их дуулга”-д түрүүлсэн хамгийн ахмад тамирчин, мөн дэлхийн чансааны хамгийн хөгшин тэргүүн теннисчин. Р.Бопаннагийн карьерын оргил үе ийм хожуу тохиож байна
2024-01-31
К.Валиевагийн медалиуд хэнд очих вэ
ОХУ-ын уран гулгагч К.Валиевагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг Лозанн хот дахь Спортын арбитрын шүүх (CAS) дөрвөн жилээр хасах шийдвэрийг энэ сарын 29-нд гаргалаа. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн түүний үзүүлсэн бүх амжилтыг хүчингүйд тооцож, медаль болон мөнгөн шагналыг нь хураах юм.
Энэхүү шийдвэрийг талархалтай хүлээж авч буй гэдгээ Допингтой тэмцэх дэлхийн агентлаг (WADA) илэрхийлэв
2024-01-31