ХБНГУ-ын Рейн-Рур хотын бүс нутагт үргэлжилж буй 32 дахь удаагийн оюутан залуусын дэлхийн универсиад наадамд Монголын баг өрсөлдөж байна. Тэднээс таеквондогийн төрөлд Д.Чинзориг эхний тулаандаа Финландын Отто Сусилуотог 2:0-ээр ялж, дараагийн шатанд Бразилын тамирчин Гильерме Дос Сантос Морайстай тулалдах нь. Тэгвэл ширээний теннист дан хосын төрөлд ОУХМ Б.БолорЭрдэнэ, Ө.Балжинням нар Колумбын тоглогчдыг 3:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарав. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Мөнхтулга хэсгийн шатанд Замби улсын тамирчин Чанда Мумаг 3:0-ээр илүүрхэж тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн араар далалтын төрөлд өрсөлдсөн Ц.Гүнбилэг нэгдүгээр гараанд 31.51, 100 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Энхтамир тавдугаар гараанд 50.61 секундээр III байрт шалгарав.