Камбож, Тайландын удирдагчид Малайзад уулзаж, таван өдөр үргэлжилсэн, сүүлийн 10 жилд хоёр улсын хооронд тохиолдсон хамгийн өргөн цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрэв. Энэхүү яриа хөөрөө Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрагимийн ивээл дор болжээ.
Галыг даруй, ямар нэг нөхцөл болзолгүйгээр зогсоох хэлэлцээр долоодугаар сарын 29-нийшөнө дундаас хэрэгжиж эхэлнэ гэж Анвар Ибрагим мэдэгдсэн байна. Камбожийн Ерөнхий сайд Хун Манет “Маш сайн үр дүнтэй уулзалт болж, олон хүний амь насанд хүрч, шархдуулж гэмтээсэн, бас олноор нь нүүлгэн шилжүүлсэн байлдааны ажиллагааг зогсоох найдвар бий болголоо” гэж хэлжээ. Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Малайзад хэлэлцээр эхлэхээс өмнө Камбожийн байр суурьт эргэлзэж байсан Пхумтам Вечаячай эвлэрэхийг Бангкок зөвшөөрснөөр уг шийдвэрийг хоёр тал эргэлтгүй биелүүлнэ гэж мэдэгджээ.
2025 оны долоодугаар сарын 24-ний шөнө Тайландын нутаг дэвсгэртбайдаг эртний нэгэн сүмийн дэргэд уг мөргөлдөөн эхэлсэн байна. Сүм байрладаг газар нутгийг Камбож, Тайланд улсууд булаацалдсаар зуу гаруй жил болж байгаа аж. 1962 онд НҮБ-ын Олон улсын шүүх тэр (Прэахвихеа) сүмийг Камбожийнх гэсэн шийдвэр гаргасанч түүний төлөөх мөргөлдөөн зогссонгүй. Маргаантай нутаг дэвсгэр дээр байгаа, XI зууны үеийн уг сүмийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр Камбож 2008 онд хөөцөлдсөн байна. Энэ оны тавдугаар сард мөргөлдөөний эцэст Камбожийн нэг цэрэг амиа алдсанаас хойш хоёр улсын харилцаа бүр хурцаджээ. Саяны зэвсэгт мөргөлдөөнд талууд биенээ харилцан буруутгаж байв. Тайландын зэвсэгт хүчин өглөө эрт сүм рүү ойртонирж, улмаар төмөр утсаар тор татсан. Дараа нь нисгэгчгүй төхөөрөмж хөөргөсөн гэж Камбожийн тал хэлдэг. Тэгвэл Тайландын цэргийн алба хаагчид болохоор Камбож эхлээд тагнуулын зорилгоор нисгэгчгүй төхөөрөмж хөөргөж, сүүлд нь гал нээж, хоёр цэрэг шархдуулсан. Янз бүрийн зэвсэг хэрэглэж, пуужин хүртэл ашиглаж, хил орчмын газар нутагт цохилт өгсөн гэдэг байна. Камбожийн армицэргийн баазууд руу буудаж, иргэний байгууламжуудад цохилт өгч энгийн иргэдийн аминд хүрсэн гэсэн мэдэгдлийгТайландын Гадаад хэргийн яамнаасхийжээ. Хариуд нь тайчууд F-16 сөнөөгч онгоцоор Камбожийн цэргүүд хийгээд цэргийн объектыг бөмбөгдсөн байна. Цаашдаа байлдааны ажиллагаа хилийн дагууд наад зах нь зургаан районд өрнөж, амиа алдагсдын тоо нэмэгдсэн тул Камбожтой залгаа хилээ Тайланд хаахад хүрчээ. Энэ орчимд оршин суугчдаа ч нүүлгэсэн байна. Уг ажиллагааг Ерөнхий сайдын болон Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай удирджээ. Тайландтай тогтоосон дипломат харилцааныхаа зэрэг дэвийг хамгийн доод хэмжээнд хүргэж буйгаа Камбож мэдэгдэж, Бангкок дахь ЭСЯ-ны нийт ажилтнаа эргүүлэн татаж, Тайланд ч Элчин сайдаа татаж авсан байна. Улмаар Тайландын хааны арми Камбожийн эсрэг хүнд зэвсэг хэрэглэхээ мэдэгдэж, 25-ны өглөө байлдаан эрчимжиж, талууд харилцан гал нээв. Уг байлдаанд их буу, танк, нисэх онгоц ашиглажээ. Тайландын армиас мэдэгдсэнээр Камбожийн 100 гаруй цэрэг алагджээ. Тайландын өгсөн цохилтод ариун гэгддэг нөгөө сүм ч гэмтсэн аж. 26-ны өглөө Камбожийн цэргүүд Тайландын залгаа муж руудайрсан ч тэнгисийн явган цэрэгт ньхөөгдөн буцжээ.
Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тайланд, Камбожийн удирдагчидтай утсаар ярьж галаа даруй зогсоохыг шаардав. Тус хоёр улсын Ерөнхий сайд нар гал зогсоох асуудлаар Малайзад болох уулзалтад төлөөлөгчдөө тэргүүлж оролцохоо маргааш нь мэдэгдсэн байна. Ням гаргийн шөнө буудалцаан үргэлжилж байсан ч санаа тавьж, хүчин чармайлт гаргасанд Ерөнхий сайд нар Трампад талархлаа илэрхийлэв.
Гал зогсоохыг зөвшөөрч буйгаа Камбож эхэлж илэрхийлсэн нь зэвсэгт хүчин нь Тайландынхаас хүч сул, түүний өгсөн их буу, агаарын хүчний цохилтоос цэргүүд нь байрлал, техникээ алдсантай холбоотой байж болох юм гэж олонулсынхэвлэлүүд мэдээлжбайх юм. Камбожийн Ерөнхий сайд Хун Манет АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа Трампын зуучлал “олон цэрэг, энгийн иргэдийн амь насыг хамгаалахад үнэхээр тус боллоо” хэмээн мэдэгджээ. Тайланд болохоор гал зогсоох боломжийг эрэлхийлэхэд бэлэн ч эхлээд Камбожтой хэл амаа ололцох яриа хөөрөө хийх ёстой гэсэн өмнө нь тавьж байсан шаардлагаас буцахгүй байлаа. Гал зогсоохыг Камбож үнэхээр хүсэж буй, эсэхийг мэдэхийг Тайландын тал хүсэж байгаань Гадаад хэргийн яамны нь мэдэгдлээс анзаарагдаж байжээ.
Камбож, Тайландтай худалдааны хэлэлцээрээ сэргээнэ гэдэгт Трамп найдаж байгаа ч байлдааныг зогсоохгүйгээр ийм боломж олдохгүй гэж үзэж байж. Наана нь шинэ гэрээ байгуулж эс амжвал тус хоёр улсаас бараа авдаг Америкийн компаниуд наймдугаар сарын 1-нээс 36 хувийн татвар төлөх ёстой. Ганцхан өдрийн өмнө Тайландын Гадаад хэргийн сайд “Гурав дахь орны зуучлал бидэнд хэрэгтэй гэж бодохгүй байна” хэмээн хэлсээраталТрамп эдний хэрэгт яагаад татагдаж орсон нь ойлгомжгүй байгаа аж.
Ташрамд тэмдэглэхэд, Тайланд, Камбож улсууд залгаа хилээ чухам хаагуур буйг нэг мөр тогтоож чадалгүй олон жил болж байгаа нь тэдний зөрчил тэмцлийн уг сурвалж юм. Энэ хил 800 километр урт бөгөөд хүн ам цөөн, ихэнх газар нь хүн хүрэхэд төвөгтэй аж. 1863-1953 онд Камбож нь Францын колони байсан бол Тайланд нь Сиамын вант улс нэрээр тусгаар тогтнож иржээ. 90 жилийн хугацаанд тэдний хоорондын хилийн зааг олон удаа өөрчлөгдөж, уг асуудлыг энхийн замаар зохицуулах комиссыг2000 ондхоёр талаас байгуулсан ч өнөө хэр нь олигтой үр дүнд хүрсэнгүй.
Тайланд нь хөршөө бодвол аж үйлдвэрийн хувьд илүү хөгжилтэй, дотоодын нийт бүтээгдэхүүн нь Камбожийнхоос 12 дахин илүү юм байна. Бангкок нь цахилгаан техник, автомашин, хүнсний бүтээгдэхүүн экспортолдогбол Камбожийн эдийн засаг үндсэндээ хөдөө аж ахуй, нэхмэлийн үйлдвэрлэлээс хамаарч байдаг. Албан ёсны баримтаар Тайландад Камбожийн хагас сая хүн ажил эрхэлж амь зуудаг аж. Хоёр улсын эдийнзасагаялал жуулчлалаас ихээхэн хамааралтай, зөрчил тэмцэл нь үргэлжлээд байвал энэ орлогохорогдох нь мэдээж.
Эцэст нь сонирхуулахад, Тайландын Таксин Чинават, Камбожийн Хун Сен нарын үед хоёр улс дотно харилцаатай байжээ. Одоо хоёуланд нь төр засгийн эрхийг эдгээр удирдагчдын хүүхдүүд барьж байна. Хун Сенийн хүү Хун Манет Камбож улсдаа тогтвортой засаглаж байгаа бол Таксим Чинаватын охин, 38 настай Пхэтхонгтхан Чинават улс төрийн шалтгаанаарТайландын Ерөнхий сайдын суудлаа Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр өгөөд байгаа юм. Тэрбээр 72 настай Хун Сентэй утсаар ярихдаа хилийн зөрчлөөс үүдэн улсынхаа цэргийн дарга нарыг шүүмжилчихсэн юм билээ. Тайландад улс төрийн байдал нь тогтворгүй болоод байгаа. Энэ байдлыг цэргийнхэн нь өөрсдөдөө таатай боломж гэж үзэж ашиглах бодолтой байхыг үгүйсгэмгүй. Эдний цэргийнхэн байсхийгээд л эргэлт хийчихдэг нь бараг уламжлал болсон юм.
Р.Жаргалант