38 дахь удаагийн Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд энэ сарын 19-21-нд болно. Үндэсний номын баярыг тохиолдуулан “Ув улаан зүрх”, “Энэ бол Улаанбаатар”, “Би, чи, бид” зэрэг хүүхдийн номын зохиолч, сургагч багш А.Даваасүрэнгийн санал болгосон найман бүтээлийн талаарх мэдээллийг хүргэе. Эдгээр бүтээлүүд нь хүүхдийн оюуныг тэлж, сэтгэл, зүрхний боловсрол олгоход чухал нөлөөтэйгөөрөө онцлогтой юм.
“Мэдрэмжүүд юу хийдэг вэ” (Тина Озивицз) Нас: 3-7

Хүүхэд өөрийгөө таньж, илэрхийлэхийн тулд хамгийн түрүүнд мэдрэмжүүдээ нэрлэж сурах хэрэгтэй . Үүний дараагаар мэдрэмжүүдээ ял гаж салган , таньж сурдаг. Энэ номыг уншиж өгч байхдаа хүүхэдтэйгээ “Өнөөдөр чи ямар мэдрэмжтэй байна вэ. Ямар үед чи гунигладаг вэ ” гэх мэтчилэн ярилцаж, мэдрэмжээ ойл гож сурахад нь туслаарай . Ингэснээр хүүхэд өөрийн хүсэл, хэрэгцээг ойлгож, “дотор хүн”-тэйгээ ажил лах чадвараа хөгжүүлэх боломжтой.
“Амьд тоглоом” (С.Мандал, Н.Энх-Од) Нас: 7-10

Энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс амьдардаггүй. Байгаль, хүн хоёр хүйн холбоотой оршдог гэдгийг Нарангуа охинд тохиолдсон ид шидийн гэмээр түүхээр дамжуулан өгүүлнэ. Байгалиас улам бүр холдож буй өнөө үед энэхүү номыг хүүхдүүдтэйгээ хамтдаа ун шингаа монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ойлголтын талаар ярилцаарай.
“Цэг” (Петр Х.Рэйнолдс) Нас: 4-8

Энэхүү ном нь Вашти хэмээх хүүгийн түүхээр дамжуулан хүүхдэд юуг ч байсан зүгээр л оролдоод үзэх урам зориг, өөртөө итгэх итгэлийг төрүүлэх юм . Уг номыг уншингаа “Чадахгүй байсан ч зүгээр дээ, миний хүү, охин. Ахин дахин оролдож үзнэ гэдэг л өөрөө хамгийн том амжилт” гэдгийг тайлбарлан өгч, сэтгэл зүйн өсөлт, хөгжлийг нь дэмжээрэй.
“Бөөлхөн дохионы хэл сурсан нь” (Б.Энхжаргал, Х.Ганганмөрөн) Нас: 4-7

Бөөлхөн хэмээх бяцхан охины дүрээр дамжуулан хүмүүс зөвхөн амаараа ярьдаггүй, хэл яриа гэдэг нь дан ганц дуу авиагаар хязгаарлагддаггүйг хүүхдүүддээ ойлгуулаарай . Хүүхдүүд танин мэдэхүйн хөгжлийн эхэн үедээ ихэвчлэн бусдыг өөрийн хүрээллээр төсөөлөн ойлгодог. Харин өсөж, том болох тусам хорвоо дээр өөр онцлог , хэрэгцээтэй хүмүүс байдгийг ойлгож эхэлдэг . Тиймээс энэ номыг хүүхэдтэйгээ хамтдаа уншиж , хэл яриа болон сонсголын бэрх шээлтэй хүмүүсийн онцлогийн тухай ярилцахад тустай.
“Миний, чиний, бидний гэр” (А.Даваасүрэн) Нас: 4-9

Энэ номыг хүүхэдтэйгээ хамт уншсан эцэг, эхчүүд ихэвчлэн “Хүү маань гэр хороололд, уул тайгад хүүхдүүд хэрхэн амьдардаг тухай сонсоод их гайхсан” гэж хэлдэг. Уг ном нь дөрвөн өөр гэр бүл, дөрвөн өөр хүүхэд, дөрвөн өөр ахуй соёлыг танилцуулдаг учраас хүүхдүүд харилцан адилгүй амьдралын хэв маягийг ойлгож, үгийн сангаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ , хорвоо дэлхийг харах өнцгийг нь тэлэхэд тусална. Хүүхдэдээ уншиж өгөхдөө сонирхож буй зүйлсэд нь хариулж, бусдыг гэр орон, амьдарч буй газраар нь тохуурхан шоолж, ялгаварлаж болдоггүйг тайлбарлаж өгөөрэй.
“Даашинзтай хөл бөмбөгчид” (Дэвид Виллиамс) Нас:10-16

Аав, ах хоёртойгоо амьдардаг Дэннис хүүгийн тухай маш хөгжилтэй, сонирхолтой ном. Дэннис бол нэгэн хэвийн уйтгартай дүүргийн эв энгийн байшинд амьдардаг, жирийн нэгэн хүү. Тэрбээр хөл бөмбөг тоглож, хувцас загварын сэтгүүл үзэх дуртай. Харин сэтгүүлээ үргэлж бусдаас нуух хэрэг гарна. Гэхдээ тэр Лиза хэмээх нэгэн охинтой танилцаж, найзалснаар энэ бүхэн өөрчлөгдөж , сэтгүүлээ хэнээс ч нуух шаардлагагүй болно. Түүгээр үл барам даашинз өмсөөд хөл бөмбөг тоглож, ялалт байгуулахад аав нь “Энэ бол миний хүү” хэмээн бахархан хашхирдаг мөч уярам. Гэр бүл салалт, нөхөрлөл, хүйс, сонирхлын талаарх хэвшмэл бус ойлголт гээд олон сэдвийг хүүхэдтэйгээ хөндөж ярилцахад тохирох ном.
“Яндан хотын Пупель” (Акихиро Нишино) Нас: 8-12

Халловины баяраар сүнснүүд ирдэг гэх ойлголтыг аавыгаа далайн ослоор алдсан Лүббичи хүү, Хогон дундаас амилсан Пупэль нарын нөхөрлөлийн үндэс суурь болгож, итгэл найдвар, хүний зүрх сэтгэлийн тухай өгүүлснээрээ энэ ном онцлог. Хоолой зангируулж, нулимс цийлгэнүүлэм хэсгүүд нь эл баярын талаарх шинэ ойлголтыг хүүхдүүдэд өгөх биз ээ. Чихэр цуглуулах эсвэл янз бүрийн дүрд хувираад гүйхээс ч илүү гүн ойлголт энэ номд бий. Тэр бол итгэл найдвар, бусдыг гэх халуун дулаан сэтгэл юм.
“Гайхамшиг” (Р.Ж.Паласио) Нас: 10-16

Номын гол дүр болох “гаж” төрхтэй Огги зуны халуунд хүртэл хөлсөө урсган төмөр дуулга өмсөж явдаг байлаа. Учир нь түүнийг харсан хүн бүр гайхан цочиж, халдвар авсан мэт дөлдөг байв. Харин Огги энгийн нэгэн сургуулийн тавдугаар ангид суралцах болсноор бүх зүйл өөрчлөгддөг. Гунигтай, хөгжилтэй, сорилт бэрхшээлтэй олон үйл явдлын дараа тэрбээр өөрийгөө болон хүмүүсийн бодлыг ч өөрчилж чаддаг. Эцсийн мөчид хүн хүндээ царай төрхөөрөө биш сэтгэл зүрхээрээ татагдаж, дотоод ертөнцөөрөө ойлголцдог шүү дээ. “Гайхамшиг” ном таны хүүхдэд хорвоо ертөнц хэчнээн гайхалтай гэдгийг мэдрүүлж, ертөнцийг үзэх үзэлд нь эергээр нөлөөлөх нь дамжиггүй.
У.Цэцэгсүрэн