Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Эмч, багш нарын цалинг нэмэх талаарх иргэдийн саналыг хэлэлцэх нь

Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг УИХ-ын системд долоодугаар сарын 1-нд нийтэлсэн юм байна. Энэ сарын 15ны өдөр уг өргөдлийг дэмжиж, саналаа өгсөн хүний тоо 33 мянгыг давжээ.
2025-09-19

Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцсэн гэж үзэв

Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг Боловсролын сайдын 2024 онд гаргасан Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцээгүй хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож буй нь мэргэжлийн бус хүн хүүхдэд заах нөхцөл бүрдүүлж, сурч боловсрох эрх, эцэг, эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байна хэмээн тэрбээр үзжээ.
2025-09-18

Оюутнууд тусгай хэрэгцээ шаардлагатай нэгэндээ “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ үзүүлэх нь

Боловсролын ерөнхий газар (БЕГ)-ын Тэгш хамруулах боловсролын хэлтсээс их, дээд сургуулийн оюутнуудад энэ хичээлийн жилийн “Шинэ сонголт”-оо нээжээ. Энэ нь оюутнуудыг хичээлийнхээ хажуугаар сайн дурын ажил хийх боломж бүрдүүлдэг хөтөлбөр юм.
2025-09-17

 Зургаан настнуудыг хичээлийн завсарлагаанаар нь унтуулдаг болов

Олон улсад бага ангийн сурагчдыг хичээлийн уртын завсарлагаанаар нь унтуулдаг жишиг бий. Тэгвэл эл туршлагыг Дорнод аймгийнхан нэвтрүүлжээ. Эхний ээлжид тэд дөнгөж сурагч болсон зургаан настнуудыг унтлагын цагтай болгосон байна.
2025-09-10

 “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 87 дугаар цэцэрлэгийг засварлах нь

Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийг бүрэн засварлаж, шинэчлэхээр болсныг тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурав.
2025-09-08

Хувийн сургуулийн 234, төрийн өмчийн 62 автобус сурагчдад үйлчилнэ

Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийг тав дахь ондоо хэрэгжүүлэхээр болсныг Нийтийн тээврийн бодлогын газар (НТБГ)-аас мэдээллээ. Сургуулийн автобусыг үйлчилгээнд явуулснаар хотын төвийн ачааллыг сааруулах, хол гэртэй сурагчдыг аюулгүй зорчуулах зорилготой гэв.
2025-09-05

885 сургуульд 19 000 теле хяналтын камер ажиллаж байна

Сургуулийн орчинд, хичээлдээ явах, ирэх замдболонавтобусандгарутас,эдзүйлсээалдсан гэх 400 орчим дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд бүртгэгджээ. Энэ мэт халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх нь сургуулийн орчинд үйлдэгддэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд холбогдох албаныхан наймдугаар сарын 12-20-нд хяналтын камерын үзлэг, шалгалтыг зохион байгуулжээ.
2025-09-03

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсэн суралцаж байна

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана.
2025-09-01

Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна

Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна
2025-09-01

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцуулахыг татгалзсан хувийн сургуульд татаас олгохгүй”

Сургууль, цэцэрлэгүүд, ялангуяа хувийн сургалтын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн суралцуулахаас татгалзах, ялгаварлан гадуурхах тохиолдол элбэг. Боловсролын яам Монголын хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбоо болон иргэдээс гаргасан удаа дараагийн санал хүсэлт, шаардлагыг үндэслэн энэ асуудлыг анхааралдаа авчээ.
2025-08-28

6-12 дугаар ангид цахим контент, дижитал сурах бичгийн системийг нэвтрүүлжээ

6-12 дугаар ангид цахим контент, дижитал сурах бичгийн системийг нэвтрүүлжээ
2025-08-27

340 гаруй мянган суралцагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна

340 гаруй мянган суралцагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна
2025-08-23

Хичээлийн шинэ жилээр хүний эрхийн талаар таниулахыг уриаллаа

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос их, дээд болон ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад энэ хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалжээ.
2025-08-22

Монголын баг “Robot Challenge 2025”-аас 18 медаль хүртлээ

Дэлхийн 42 орны 5000 гаруй тамирчид өрсөлдсөн олон улсын “Robot Challenge 2025” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр өмнөх амжилтаа ахиулж 3 дугаар байранд шалгарлаа.
2025-08-21

Цэцэрлэгийн бүртгэлийн хариу өнөөдөр 14 цагаас хойш гарна

Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-18-н хүртэл цахимаар явагдсан.
2025-08-21

ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ. 
2025-08-20

Метроны инженер бэлтгэх хөтөлбөрт 200 оюутан элсүүлэхээр квот тогтоолоо

“Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дотоодын инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нийслэлийн ЗДТГ, ШУТИС, БНСУын “Халла” их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран 2025- 2026 оны хичээлийн жилээс “2+2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Тодруулбал, ШУТИСийн Механик, тээврийн сургууль энэ хичээлийн жилээс метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний, барилга, байгууламжийн, дохиолол ба цахилгааны, удирдлагын хяналтын инженерийн шинэ хөтөлбөрт оюутан залуусыг элсүүлэн сургаж, III-IV дамжаандаа Өмнөд Солонгосын “Халла” их сургуульд суралцах боломжийг санал болгох юм.
2025-08-14

Цэцэрлэг, сургуульд 462 сэтгэл зүйч, 985 эмч, 463 хоол зүйч шаардлагатай байна

Улсын хэмжээнд өнөө жил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 4471 багш дутагдалтай байгааг Боловсролын ерөнхий газраас өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, цэцэрлэгийн эмчийн сул орон тооны мэдээллийг мөн дээрх газраас гаргажээ.
2025-08-11