АНУ Иран дахь цэргийн ажиллагаагаа зогсоосон тухай өнгөрсөн сарын 31-нд зарласан боловч Америкийн цэргийн алба хаагчид тус улсад байлдааны ажиллагаанд оролцжээ.
Өнгөрсөн ням гаригт хэд хэдэн хэт даврагч Багдад дахь армийн бааз руу гал нээж, уг дайралтыг няцаахад Иракийн болон Америкийн цэргийнхэн оролцсон аж. Мөргөлдөөний үеэр 12 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан байна.
Иракт АНУ-ын 50 мянган цэрэг үлдэж, үндэсний арми, аюулгүйн хүчнээ бэлтгэхэд нь тус улсын Засгийн газарт туслах юм.