Испаниас салан тусгаарлахыг хүсэж, удаа дараа хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан Баскийн ЭТА бүлэглэл эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ илэрхийллээ. Тус бүлэглэлийн гол гурван толгойлогчдын Испанийн Засаг захиргаанд хандсан мэдэгдлийг BBC агентлагт ирүүлсэн нэгэн дүрс бичлэгийн хальсанд буулгасан байжээ.
Тэд хэлэхдээ “Баскийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө энхийн замаар тэмцэхээр шийдсэн. Испанийн эрх баригчид ардчилсан ёсыг эрхэмлэн манай ард түмнийг хүндэлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.