Японы зохион байгуулалттай гэмт хэргийн хамгийн том бүлэглэл болох Ямагүчи бүлгийн босс Ногами Тэцүо 81 насандаа өвчний улмаас нас баржээ. Түүний оршуулга энэ долоо хоногт якүзагийн өлгий Кобэ хотод болох бөгөөд гадаад, дотоодын олон бүлэглэлийн удирдагч хүндэтгэл үзүүлэх бололтой. Тиймээс Японы Цагдаагийн газар онц байдал зарлан, якүза нарын хөл хөдөлгөөнийг ажиглаж байна. Ногами 2007 оноос Ямагүчи бүлгийг толгойлж байсан юм.